Хайх

Байгальтай ойр: Ой мод, тариалангийн талбай болон зүлэгний үнэртэй 9 сүрчиг

Байгальтай ойр: Ой мод, тариалангийн талбай болон зүлэгний үнэртэй 9 сүрчиг

Сэтгэл сэргэж, тайвшрал мэдрүүлэх үнэрүүд

Text: Buro.Mongolia


#waywardpines, Magma

Байгальтай ойр: Ой мод, тариалангийн талбай болон зүлэгний үнэртэй 9 сүрчиг (фото 1)

Нарс модны ойд очсон мэт наалдамхай давирхайн үнэр, цэвэр агаар мэдрэгдэж, бага зэрэг зөгийн бал, үхрийн нүд болон намгийн хөвдний ноотууд анхилна.

Viper Green, Ex Nihilo

Байгальтай ойр: Ой мод, тариалангийн талбай болон зүлэгний үнэртэй 9 сүрчиг (фото 2)

Маш нарийн ч анхаарал татам өвөрмөц үнэртэй энэ сүрчиг нь шинэхэн ургасан өвсний үнэрийг санагдуулна. Мөн сараана цэцгийн нотууд орсон нь сүрчгийг илүү зөөлөн, тааламжтай болгож өгсөн байгаа.

Lilt, Rouge Bunny Rouge

Байгальтай ойр: Ой мод, тариалангийн талбай болон зүлэгний үнэртэй 9 сүрчиг (фото 3)

Инжрийн навч, нил цэцэг, ветивер ургамал, наргил модны самар болон тоорын ноотуд агуулах энэхүү сүрчиг нь яг л долоодугаар сард тал нутгаар аялж буй мэт мэдрэмж төрүүлнэ.

Rosamonda, J.U.S.

Байгальтай ойр: Ой мод, тариалангийн талбай болон зүлэгний үнэртэй 9 сүрчиг (фото 4)

Урт, хурц өргөстэй, том том навчтай ягаан сарнайн баглааг санагдуулам үнэр.

Amazingreen, Comme des Garcons

Байгальтай ойр: Ой мод, тариалангийн талбай болон зүлэгний үнэртэй 9 сүрчиг (фото 5)

Бороонд норсон өвс, нойтон ой модыг санагдуулам энэхүү сүрчгийн найрлагад далайн ургамал, ороонго өвс болон ногоон чинжүү орсон байгаа.

L’Eté en Douce, L’Artisan Parfumeur

Байгальтай ойр: Ой мод, тариалангийн талбай болон зүлэгний үнэртэй 9 сүрчиг (фото 6)

Зун цагийг хөдөө өнгөрүүлж байх зуураа хадсан өвсөн дээр хэвтэж буй мэт сэтгэл тайвшрам мэдрэмж төрүүлнэ.

Un Jardin sur le Nil, Hermès

Байгальтай ойр: Ой мод, тариалангийн талбай болон зүлэгний үнэртэй 9 сүрчиг (фото 7)

Египетийн Нил мөрний дэргэд орших Асуане хот дахь ургамал судлалын цэцэрлэгийг санагдуулна. Өөрөөр хэлбэл чийглэг агаар, ховор ургамлуудын үнэр сэнгэнэх болно.

Eau de Compagne, Sisley

Байгальтай ойр: Ой мод, тариалангийн талбай болон зүлэгний үнэртэй 9 сүрчиг (фото 8)

Зуслангийн байшин дээрээ очсон мэт улаан лоолийн мод, базилик, гишүүнэ ургамлын үнэрийг мэдэрнэ.

Aura, Mugler

Байгальтай ойр: Ой мод, тариалангийн талбай болон зүлэгний үнэртэй 9 сүрчиг (фото 9)

Ширэнгэн ойн ид шидтэнүүдэд ховстуулж буй мэт сэтгэгдэл төрүүлэх сүрчиг.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх