Хайх

GODDESS салоны шинэ жилийн мейковер: Бүгдийг нэг дор амжуулах боломж

GODDESS салоны шинэ жилийн мейковер: Бүгдийг нэг дор амжуулах боломж

Нүүр будалт, үс засалт, маникюр гээд шинэ жилийн үдэшлэгтээ бэлдэхэд тань шаардлагатай бүхий л үйлчилгээг нэг дороос

Text: Ө.Тодгэрэл


Бүсгүйчүүд бид шинэ жилийн үдэшлэгт зориулан арьсаа эрүүлжүүлэн гэрэлтүүлэх, хумсаа баярын уур амьсгалаар будуулах, өөгүй төгс мейкап хийлгэх, үсээ гялалзсан хөвсгөр болгох гээд чамгүй олон даалгаврыг нэг өдрийн дотор амжуулах шаардлагатай болдог. Ингэхдээ олон салон зорин цаг алдахын оронд нэг дор бүхнийг амжуулах нь хамгийн ухаалаг шийдвэр болдог тул бид дээрх бүх үйлчилгээг нэг дор үзүүлдэг, гаднаа том зогсоолтой, дотроо цэмцгэр орчинтой GODDESS салоныг санал болгож байна.

Шинэ жилийн мейковер - Нүүр будалт, үс засалт, маникюр ба педикюр

GODDESS салоны шинэ жилийн мейковер: Бүгдийг нэг дор амжуулах боломж (фото 1)

GODDESS салоны мэргэжлийн мейкап артистууд, үсний стилистүүд ба маникюрчид аниргүй тайван орчинд таны алжаалыг тайлахын хажуугаар хүссэн төрхийг тань бүрдүүлж өгнө. Нүүр будалтын хувьд энэ жил номин ногоон, хөх ягаан, ягаан зэрэг тод өнгөөр нүдээ будах тренд үүсээд байгаа бол үс засалтын хувьд гялалзсан шигтгээтэй обруч ба хавчаар, эсвэл туузан боолт зэрэг аксесуарууд, мөн хэт буржгар биш, байгалийн зөөлөн долгионтой үс таныг нарийн мэдрэмжтэй харагдуулна. Харин маникюрыг аль болох бүтээлч, өөрийн уран сэтгэмжийн дагуу хийлгэвэл бусдаас онцгойрно шүү.

Нүүр болон биеийн арьсыг чангалах LPG үйлчилгээ

GODDESS салоны шинэ жилийн мейковер: Бүгдийг нэг дор амжуулах боломж (фото 2)

Мэдээж ямар ч нүүр будалтаас илүү эрүүл арьстай байх нь үзэсгэлэнтэй харагдахын үндэс тул эхлээд арьсныхаа эрүүл мэндэд анхааран гоо сайхан болон спа үйлчилгээнд орж, цаашлаад GODDESS салоны үндсэн үйлчилгээ болох LPG-ийн тусламжтай хоолны дэглэмд задардаггүй өөхийг задлан илүүдэл шингэнийг хөөж, хаван буулгаж, арьсан дахь өөрийн коллаген, эластин ба гиалуроны хүчлийг нэмэгдүүлснээр арьсыг дүүргэх боломжтой. LPG нь зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдэд ч өндөр үр дүн үзүүлдэг үйлчилгээ тул бэлтгэл, дасгал хийх цаг зав гардаггүй эрчүүд биеийнхээ өөхний нөөцийг багасгах, целлюлитийг толийлгох зорилгоор хийлгэдэг билээ.

GODDESS салоны шинэ жилийн мейковер: Бүгдийг нэг дор амжуулах боломж (фото 3)

GODDESS салон

Хаяг: ХУД, 11-р хороо, Хан Хиллс хотхон, 535-р байр

Утас: 77130808

Instagram хуудас @goddess.official_

цааш үзэх