Хайх

Ердөө 4 алхам, 2 минут: Эрчүүдэд зориулсан хялбар арьс арчилгаа

Ердөө 4 алхам, 2 минут: Эрчүүдэд зориулсан хялбар арьс арчилгаа

Oriflame брэндийн NovAge Men иж бүрэн арьс арчилгаа

Text: Ө.Тодгэрэл


Эрчүүдийн арьс арчилгаа энгийн бөгөөд хялбар байх учиртай. Учир нь тэд эмэгтэйчүүдийн адил гоо сайхандаа цаг зав зарцуулж, хичээл зүтгэл гаргах нь тун ховор. Тэр ч бүү хэл зарим эрчүүд арьсаа арчлах хэрэгтэйг ор тас мартаж, үүнийг үл ойшоох нь ч бий. Харамсалтай нь хайхрамжгүй хандлагын үр дүнд арьс цагаасаа эрт хөгширч, ядаргааны шинж тэмдгүүд маш тодоор илэрч эхэлдэг. Иймд үүнээс урьдчилан сэргийлж, арьс арчилгаандаа багахан ч болов уу цаг гаргах нь маргаангүй чухал юм.

Арьсаар мэргэшсэн анагаахын эмч Ховард Собелийн хэлж буйгаар эрчүүдэд олон шат дараалал бүхий, үнэтэй найрлагатай арьс арчилгаа шаардлагагүй. Хэтэрхий олон бүтээгдэхүүн давхарлах нь эсрэгээрээ арьсыг цочроох магадлалтай. Харин нүүрээ цэвэрлэх, чийгшүүлэх гэх зэрэг үндсэн хэдэн үйлдлийг өдөр тутамдаа хэрэгжүүлж заншихад л хангалттай байх болно.

Эрчүүдийн энэхүү арьсны онцлог болон хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнүүд дундаас бид Oriflame брэндийн шинэхэн танилцуулсан NovAge Men цувралыг онцлохыг хүслээ. Уг цувралаар өдөр тутмын арьс арчилгаа хийхэд ердөө дөрвөн алхам, хоёр минут л шаардагдана. Мөн эрчүүдийн арьсанд тусгайлан зориулсан онцгой бүтэц нь арьсны гүн рүү нэвтэрч, эрч хүчээр цэнэглэн, удаан хугацаанд хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлэх юм.

Ердөө 4 алхам, 2 минут: Эрчүүдэд зориулсан хялбар арьс арчилгаа (фото 1)

Эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийнхээс юугаараа ялгардаг вэ? Тусгай бүтээгдэхүүн шаардлагатай юу?

Насанд хүрсэн эр хүний арьс эмэгтэйнхтэй харьцуулбал 10%-иар их тестостерон ялгаруулж, үүний үр дүнд ойролцоогоор 25%-иар илүү зузаан байдаг. Тиймээс хөгшрөлтийн үйл явц эрэгтэй арьсанд харьцангуй удаан явагддаг. Гэвч хөгшрөлтийн үйл явц эрчимжиж эхэлсэн үед үрчлээ, хуурайшилт болон уян хатан, чанга байдлаа алдах шинж тэмдгүүд маш тод илэрдэг онцлогтой. Тиймээс л урьдчилан сэргийлэх нь хамгийн ухаалаг алхам болох юм. Мөн эрчүүдийн арьсны нүх сүв илүү том байдгийн улмаас арьс хялбархан бөглөрч, бохирддогийн хажуугаар илүү их тос ялгардаг.

NovAge Men цуврал нь хөгшрөлтийн эсрэг мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлнэ. Баобаб навчны ханд болон Coffea Bengalensis кофены модны эсийн өсгөврийн ханд агуулсан хөгшрөлтийн эсрэг технологитой найрлага нь арьсны хөгшрөлт болон алжаалын ул мөртэй эрчимтэй тэмцэх болно.

Ердөө 4 алхам, 2 минут: Эрчүүдэд зориулсан хялбар арьс арчилгаа (фото 2)

"Хурдан. Хялбар. Үр дүнтэй"

Өдөр тутмын арьс арчилгааны зааварчилга:

Нэгдүгээр алхам - Цэвэрлэгээ

Арьсаа цэвэрлэж, бохирдлын үлдэгдлээс ангижрахын тулд нүүр угаагч ба гуужуулaгчийг өөртөө хослуулсан NovAge Men цэвэрлэгч бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Уг бүтээгдэхүүн нь арьсыг цэвэрлэж, гуужуулж, сэргээхийн зэрэгцээ дараагийн алхмууд дахь тос болон бэлдмэлүүдийн идэвхт орцуудыг арьсанд илүү гүн нэвчихэд тусална.

Ердөө 4 алхам, 2 минут: Эрчүүдэд зориулсан хялбар арьс арчилгаа (фото 3)

Хоёрдугаар алхам - Нүдний орчмын арьсны арчилгаа

Нүдний орчмын арьс нимгэн, зөөлөн байдаг тул энэ хэсэгт хөгшрөлтийн шинж тэмдгүүд эрт илэрдэг. Тиймээс нэгэн зэрэг зөөлөн хирнээ үр дүнтэй арчилгаа хийхийн тулд NovAge Men нүдний орчмын арьсны гелийг хэрэглээрэй. Энэ нь арьсыг сэргэг, амарсан харагдуулахаас гадна үрчлээ, хаван, бараан хүрээг багасгахад тусална.

Ердөө 4 алхам, 2 минут: Эрчүүдэд зориулсан хялбар арьс арчилгаа (фото 4)

Гуравдугаар алхам - Идэвхжүүлэгч

Арьсаа хөгшрөлтийн эсрэг арчилгаагаар хангаж, тосны нөлөөг хоёр дахин нэмэгдүүлж, арьсны чийглэгийг сайжруулахын тулд энэхүү бэлдмэлийг хэрэглээрэй. NovAge Men арчилгааны эрч хүчээр цэнэглэж, чийгшүүлэх үүрэгтэй энэ бэлдмэлийг өглөө ба орой түрхэж хэрэглэнэ.Ердөө 4 алхам, 2 минут: Эрчүүдэд зориулсан хялбар арьс арчилгаа (фото 5)

Дөрөвдүгээр алхам - Үндсэн арчилгаа

NovAge Men иж бүрэн арчилгааны эцсийн алхам бол чийгшүүлэгч тос. Арьсаа 24 цаг чийгшүүлж хөгшрөлтөөс хамгаалахын тулд, мөн арьсаа сэргэг, эрүүл төрхтэй харагдуулахын тулд гель-тосыг хэрэглээрэй.

Ердөө 4 алхам, 2 минут: Эрчүүдэд зориулсан хялбар арьс арчилгаа (фото 6)

Oriflame Mongolia

Утас: 11 336336, Хаяг: СБД, 5-р хороолол, 2-р хороо, Усны гудамж. 2А байр

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх