Хайх

Алдартнуудын арьсны эмч ярьж байна: Алоэ-гелиэр бэлтгэсэн ундааны ач тус

Алдартнуудын арьсны эмч ярьж байна: Алоэ-гелиэр бэлтгэсэн ундааны ач тус

Барбара Стурм

Text: Buro.Mongolia


Зураг:

Алоэ нь эрүүл мэндэд маш тустай ургамал юм. Тус ургамлаас хоёр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг нь шүүс болон гель билээ. Үүнээс алоэ гель нь арьсыг чийгшүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг хамгийн үр дүнтэй гоо сайхны орц найрлагуудын нэг гэж тооцогддог. Гелийг устай холин уух, эсвэл арьсны гадаргуу дээр хэрэглэх бүтээгдэхүүндээ холих байдлаар хэрэглэх боломжтой.

Ерөнхийдөө алоэ гель нь орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг баримтлагчдын хамгийн дуртай орц найрлагаар нэрлэгдээд байгаа бөгөөд үүгээр ундаа найруулж уух нь маш элбэг үзэгдэл болжээ. Дэлхийн алдартнуудын арьсыг хариуцан ажилладаг эмч Барбара Стурм хүртэл өөрийн Instagram хуудаснаа алоэ ундааны ач тусыг бичиж, энэ нь эсийг устгах механизмыг өдөөдөг бие организм дахь үрэвслийн процесстой тэмцдэг болохыг онцолсон билээ.

"Алоэг маш эртнээс Хятад болон Энэтхэгийн анагаах ухаанд ашиглаж ирсэн. Алоэ гель гэдэг нь харин тус ургамлын навчны зөөлөн эдээс гаргаж авдаг, бидний биед тустай олон шим тэжээл агуулдаг, маш баялаг шүүс юм. Дотор нь амин дэмүүд, эрдэс бодисууд, амин хүчлүүд болон антиоксидантууд агуулагддаг байгаа" хэмээн Барбара Стурм бичсэн байна.



Алоэ гелиэр ундаа бэлтгэхэд ту хялбар. Навчных нь зөөлөн эдийг устай холиход л хангалттай. Бүр ч илүү хялбар арга нь бэлэн алоэ гелиэр бэлтгэсэн ундаа худалдан авч уух, эсвэл ферментжүүлсэн алоэ гелийг устай холих явдал юм.

Алоэ нь дотроо 200-аад төрөлтэй ба ундаа бэлтгэж уухад алоэ вера барбаденсис миллер гэх сортын зөөлөн эдийг ашиглахыг зөвлөдөг байгаа. Харин гэрийн нөхцөлд ургадаг алоэг зуун наст гэж нэрлэдэг бөгөөд тус сортыг хүнсэнд хэрэглэж болохгүй юм. Үүнээс гадна алоэгийн хальсыг идэж болохгүй гэдгийг анхаарна уу.

Алоэгийн ундааг бэлтгэж ууснаар бие организмоо хоргүйжүүлэн детокс хийж, дархлаагаа сайжруулж, цусан дахь сахарын хэмжээг багасгах боломжтой. Энэ нь С амин дэмийн эх үүсвэр ба 200 г алоэгийн ундаанд 9 г амин дэм агуулагдана гэж тооцоолж болно.
цааш үзэх