Арьс арчилгаа дараагийн түвшин рүү шилжлээ: Мэргэжлийн гоо сайхны бүтээгдэхүүний эрин үе
Germaine De Capuccini брэндтэй танилцана уу
Эрүүл мэнддээ анхааран спортоор хичээллэж, эрүүл хооллож, өдөр тутамдаа бүтэн нойр авч, алхам бүртээ ухаалаг сонголт хийж, амьдралынхаа чанарыг дээшлүүлэх хүсэл орчин үеийн залууст юу юунаас илүү их байна. Үүнийгээ дагаад бид мөн гоо сайхандаа анхааран арьсаа маш нарийн түвшинд арчилдаг болсон бөгөөд энгийн худалдааны төвүүд ба супермаркетуудаар борлуулагддаг масс зах зээлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд төдийлөн үр дүн авчирдаггүй гэдгийг ойлгодог болжээ. Масс зах зээлд зориулагдан олон тоогоор үйлдвэрлэгддэг тэдгээр бүтээгдэхүүнүүд нь аль болох өргөн хүрээний хүмүүсийн арьсанд нийцэж, аливаа харшил, үрэвсэл үүсгэхгүй байх зорилгоор ерөнхий найрлагаар хийгдэг тул арьсны тодорхой асуудлуудыг шийдвэрлэх чадвар муутай байдаг. Өөрөөр хэлбэл тэдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсанд сөрөг нөлөө үзүүлэхгүй ч арьсны чанарыг, эрүүл мэндийг дээшлүүлэх нь тун ховор билээ. Харин тусгай зөвшөөрөл бүхий салонууд, эмчилгээний клиникүүд, томоохон спа төвүүдэд борлуулагддаг мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь чанараа хадгалж үлдэхийн тулд бага хэмжээгээр үйлдвэрлэгддэгээс гадна өндөр идэвхтэй орц найрлагатай тул арьсны гүнд нөлөө үзүүлж, асуудлуудыг шийдвэрлэн бодит үр дүн үзүүлэх чадвартай байдаг. Ийм ч учраас сүүлийн жилүүдэд мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн эрэлт огцом өсөж, мэргэжилтнүүд ч ийм сонголт хийхийг зөвлөөд байгаа билээ.
Тэгвэл мэргэжлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд дундаас алийг нь хэрэглэх вэ гэж үү? Бид зах зээлд танигдаж, үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ авсан сайн чанарын бүтээгдэхүүнүүдийг уншигчиддаа цуврал болгон танилцуулах зорилготой байгаа бөгөөд энэ удаад Испанийн Germaine De Capuccini гэх өндөр зэрэглэлийн, мэргэжлийн гоо сайхны брэндийг онцлохыг хүслээ.
Germaine De Capuccini нь өөрийн гэсэн лаборатори ажиллуулдаг, эрдэмтэд ба судлаачдын баг бүрэлдэхүүнтэй цөөн брэндүүдийн нэг юм. Анх 1964 онд Испани улсын Алькой хотод үүсгэн байгуулагдсанаасаа хойш өдгөө 55 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зах зээлдээ өндөр зэрэглэлд тооцогддог, үр дүнтэй бүтээгдэхүүн гаргадгаараа алдартай билээ. Брэндийн үүсгэн байгуулагч Кармен Видал-Баллестер анагаах ухаанаар суралцан гоо сайхны төрөлх нутаг гэгддэг Парис хотод туршлага хуримтлуулсан тул бүтээгдэхүүнүүддээ салбарын хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэн байгалийн идэвхт орцуудаар баялаг найрлага боловсруулдаг байгаа. Germaine De Capuccini нь одоогийн байдлаар дэлхий даяар 85 улсад салбартай ба 200,000 гаруй дээд зэрэглэлийн гоо сайхны төвд ашиглагдаж байна.
Germaine De Capuccini брэндийг Монголд LPG Grand Spa төв албан ёсоор нэвтрүүлж байгаа бөгөөд тус брэндийн бүтээгдэхүүнүүд нь өсвөр наснаас эхлээд бүх насны онцлогт тохирсон, арьсны асуудал бүрээр нарийвчлан төрөлжсөн, гэрийн болон салоны нөхцөлд хэрэглэх боломжтой байдгаараа онцлог билээ.
Үндсэн бүтээгдэхүүнүүд
Excel Therapy 02 Агаарын бохирдлын эсрэг арьс арчилгааны цогц шийдэл
Улаанбаатар хотод агаарын бохирдол их тул арьсны бохирдол, гэмтэл ихээр үүсдэг. Харин үүнд Excel Therapy O2 агаарын бохирдлоос арьсыг хамгаалах, арьсыг хоргүйжүүлж эмчлэх иж бүрдэл хамгийн тохиромжтой юм.
Time Expert C+ Эрүүл, гэрэлтсэн арьсны цогц шийдэл
Хөгшрөлтийн эсрэг эмчилгээний хамгийн сүүлийн үеийн судалгаан дээр суурилан, С амин дэмийн исэлдлийн эсрэг хүчтэй нөлөөг ашиглан бүтээсэн иж бүрдэл. Арьсны хөгшрөлтийг удаашруулж, арьсыг эрүүлжүүлж, өндөр чийгшлээр хангадаг.
NATURAE 100% Органик бүтээгдэхүүн
100% органик идэвхтэй орц найрлагатай ургамлын охь болон цагаан цайны хандаар баяжмал энэхүү бүтээгдэхүүн нь эмзэг, мэдрэмтгий болон бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой. NATURAE цуврал бүтээгдэхүүн нь арьсны өөрийгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлж, нөхөн төлжүүлэн чийг болон тэжээлээр хангадаг.
Time Expert SRNS +45 арьс арчилгааны цогц шийдэл
Нобелийн шагналт шилдэг технологи бүхий хөгшрөлтийн эсрэг +45 арьс арчилгааны иж бүрдэл. Цинк ба глициний комплекс агуулсан Time Expert SRNS нь арьсанд тулгардаг хөгшрөлтийн асуудлуудыг нэг дор шийдэж, арьсыг чийгшүүлэн уян хатан, торгомсог болгож, бор толбо үүсэхээс хамгаалан пигментацийн идэвхийг бууруулна.
B CALM Хэт мэдрэг эмзэг арьсны цогц шийдэл
Skin Biome Repair технологийн хүчирхэг үйлдлийн тусламжтай арьсны эмзэг байдлыг шийдвэрлэж, улайлтын шинж тэмдгийг бууруулах үйлчилгээтэй арьс гоо заслын дэвшилтэт технологи бүхий иж бүрдэл.
Time Expert RIDES & XCEL Үрчлээний эсрэг цогц шийдэл
Үүдэл эсийн хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнд үндэслэсэн, гүн болон хялгасан үрчлээний эсрэг, арьсыг гүнээс нь нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй иж бүрдэл.
HYDRACURE Эрчимтэй чийгшүүлэх цогц шийдэл
Арьсны хэв шинж болон цаг уурын нөхцөлийг тооцож боловсруулсан анхдагч эрчимтэй арьс чийгшүүлэх тансаг зэрэглэлийн арьс арчилгааны иж бүрдэл бүтээгдэхүүн. Арьсанд эрт хөгшрөлт явагдах процессыг эсэргүүцэх арьсны төрөлх чадварыг сайжруулах байдлаар өдрийн туршид хуурайшилтаас сэргийлж, цаг уурын нөхцөлөөс арьсыг хамгаална.
Time Expert LIFT IN Өргөх, татах, дүүргэх цогц шийдэл
V-Matrix технологи дээр суурилан бүтээгдсэн Germaine De Capuccini-гийн шинэ зууны арьс арчилгааны хувьсал болохуйц иж бүрдэл. Энэхүү технологи нь арьсны гүнд дутагдаж буй эрдэс бодисыг эрчимтэйгээр нөхөж, арьсны бат бөх байдлыг сэргээн чангалж, нүүрний зөв хэлбэрийг тодруулдаг.
Time Expert White Гэрэлтсэн, цагаан, өөгүй арьсны цогц шийдэл
Germaine De Capuccini брэндийн тасралтгүй судалгаа, туршилтын үр дүнд бий болсон, шинэ түвшинд арьсыг цайруулж, өнгийг сэргээх иж бүрдэл. Энэхүү иж бүрдэл нь арьсыг гэрэлтүүлж, сэвх нөсөө толбыг арилгаж, шинээр үүсэхээс сэргийлэх юм.
Excel Therapy PREMIUM
Генетикийн шинжлэх ухаанд суурилсан арьс арчилгааны дээд зэрэглэлийн үйлчилгээтэй Excel Therapy Premium нь +50 насны арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд дунд хувьсал авчирсан гэж хэлж болно. Энэ нь арьсны эсийн хөгшрөлтийн явцыг генийн түвшинд зогсоож, эргэн залуужуулдаг олон үйлдэлт GENAGE - Confident технологиор бүтээгдсэн юм. Арьсны бат бөх чанар болон нүүрний хэлбэр алдагдсан, хөгшрөлт явагдсан, үрчлээтэй арьсанд тохиромжтой бөгөөд үрчлээг арьсны гүнээс нь тэнийлгэж, мэсийн бус аргаар арьсыг өөрөөр нь нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй.
LPG Grand Spa
Утас: 77170202, Хаяг: Гандирс төв 1-р давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Эх сурвалж: https://www.buro247.mn/beauty/news/byuti-shopping-nobuy-kh-d-lg-niy-erin-ed-yamar-goo-saykhny-b-teegdekh-n-khudaldan-avakh-ve.html