Хайх

Жижи Хадид гоо сайхны мэс заслын талаар үзэл бодлоо хуваалцлаа

Жижи Хадид гоо сайхны мэс заслын талаар үзэл бодлоо хуваалцлаа

Тэрээр Maybelline брэндийн нүүр хувиргагч Эрин Парсонстой

Text: Бюро 24/7


Зураг:

Загвар өмсөгч Жижи Хадид Instagram хуудсаараа шууд дамжуулалт хийж Maybelline брэндийн нүүр хувиргагч Эрин Парсонстой арьс арчилгаа, нүүр будалт, гоо сайхны мэс ажилбар зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар ярилцжээ.

"Хүмүүс намайг нүүрэндээ филлер хийлгэсэн учраас ийм дугуй царайтай гэж боддог. Гэхдээ би төрсөн цагаасаа л булцгар хацартай байсан. Ялангуяа загварын долоо хоногийн үеэр би хэдэн сартай жирэмсэн байсан шүү дээ" хэмээн цуурхалд хариу өгсөн байна.

Тэрээр мөн ямар нэгэн гоо сайхны мэс засал хийлгэж байгаагүй гэдгээ нэмж дурджээ. "Сонирхсон хүмүүст хандаж хэлэхэд би нүүрэндээ ямар нэгэн зүйл хийлгэж эсвэл шахуулж байгаагүй. Аз жаргалтай, илүү өөртөө итгэлтэй болохын тулд хүссэн зүйлээ хийж байгаа хүмүүсийн өмнөөс баяртай байдаг ч миний хувьд гоо сайхны мэс ажилбаруудаас айдаг. Би үргэлж бүх зүйлийг хяналтдаа байлгахыг хүсдэг учраас ямар нэг зүйл буруу эргэх вий хэмээн боддог" гэжээ.

Эргэн сануулахад Жижи Хадид болон дуучин Зейн Малик нар анхны хүүхдээ хүлээж байгаа билээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх