Хайх

Кэти Пэрригийн шинэ уран бүтээлээс санаа авч болох шинэ жилийн өвөрмөц нүүр будалтууд

Кэти Пэрригийн шинэ уран бүтээлээс санаа авч болох шинэ жилийн өвөрмөц нүүр будалтууд

Text: Buro.Mongolia


Дуучин Кэти Перригийн баярын сэдэвтэй Cozy Little Christmas шинэ дууны клип нь үзэгчдийг Хойд Туйлаар аялуулж, Санта Клаус болон түүний бяцхан туслахууд Зул сарын дараа хэрхэн амарч алжаалаа тайлдгийг харуулсан, хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн бүтээл болжээ.

Тэр дундаа баярын уур амьсгал бүрэн дүүрэн орсон энэ үед клипэн дээрх Перригийн нүүр будалт бидний анхаарлыг ихэд татлаа. Дуучны төрх бүрийг нүүр хувиргагч Антони Нуен бүтээсэн ба сонирхсон хэн бүхэн хэрэгжүүлж болох хялбар шийдэлтэй болжээ.

Кэти Пэрригийн шинэ уран бүтээлээс санаа авч болох шинэ жилийн өвөрмөц нүүр будалтууд (фото 1)

Эхний төрх нь баярын үеэр элбэг харагддаг судалтай таяган чихрээс санаа авсан юм. Уг будалтыг бүтээхдээ Нуен улаан, цагаан өнгө хосолсон хурц нүдний контур зурж, хамар болон хацар дээр өхөөрдөм сэвх тавин, сонгодог улаан өнгийн уруулын будгаар төрхөө гүйцээжээ.

Кэти Пэрригийн шинэ уран бүтээлээс санаа авч болох шинэ жилийн өвөрмөц нүүр будалтууд (фото 2)

Хоёр дах будалтын онцлох зүйл бол Кэти Пэрригийн зовхин дээр суурилуулан наасан шигтгээнүүд юм. Шигтгээг арьсанд харшил өгөхөөс сэргийлэхийн тулд зориулалтын эсвэл сормуусны цавуу ашиглан наах боломжтой бөгөөд мөн л сонгодог улаан өнгийн уруулын будаг болон урт өтгөн сормуусаар төрхөө баяжуулах хэрэгтэй.

Кэти Пэрригийн шинэ уран бүтээлээс санаа авч болох шинэ жилийн өвөрмөц нүүр будалтууд (фото 3)

Харин гурав дах буюу сүүлийн нүүр будалтын онцлох зүйл бол зовхин дээрх саа тавилт юм. Нүүр будалтад зориулагдсан тусгай сааг нүдний контур мэт урт болон хурц байдлаар тавьж, мөн нүдний доод зовхинд хиймэл сормуус наан хүүхэлдэй мэт харагдуулж, үсээ зул сарын мод мэт дээшээ босгон модны чимэглэл тоглоомуудаар чимсэн нь тун өвөрмөц шийдэл болжээ.

цааш үзэх