Хайх

Мөрөөдлийн зүйл: Пэт МакГратын гялалзсан ширхэгтэй уруулын будаг

Мөрөөдлийн зүйл: Пэт МакГратын гялалзсан ширхэгтэй уруулын будаг

Lust 004

Text: Buro.Mongolia


Зураг:

Vogue сэтгүүлийн зүгээс “Дэлхийн хамгийн нөлөө бүхий гоо сайхны гуру” өргөмжлөлийг хүртсэн Их Британий нүүр хувиргагч Пэт МакГратын танилцуулсан шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарсан даруйдаа борлогдож дуусах төлөвтэй байна

Хамгийн анх Atelier Versace Haute Couture 2016-2017 загварын тайз дээр үзэгдсэн Пэт МакГратын гялалзсан ширхгүүдтэй, дарсны өнгөт уруулын будаг тун удахгүй худалдаанд гарах гэж байна. Тухайн загварын шоунд оролцсон бүх моделиудаас Белла Хадидад хамгийн ихээр зохисон энэхүү уруулын будаг нь зөвхөн баяр ёслол эсвэл загварын тайз гэлтгүй мөн өдөр тутамд тохиромжтой, таныг нэн даруйд этгээд харагдуулах өвөрмөц бүтээгдэхүүн юм.

Мөрөөдлийн зүйл: Пэт МакГратын гялалзсан ширхэгтэй уруулын будаг (фото 1)

"Миний бодлоор гялалзсан деталь нь өдөр тутамд тун тохиромжтой. Хамгийн гол нууц нь гялалзсан элементийг будаггүй нүүртэй хослуулж, цорын ганц анхаарал татах деталь болгон үлдээх хэрэгтэй. Ингэснээр таны төрх залуу бас загварлаг харагдаж, тэрхүү баяр ёслолын биш харин өдөр тутмын уур амьсгал бий болох юм. Үүний тулд хөмсгөө цэмцгэр засч, сормуусаа бага зэрэг будаж, хацраа зөөлөн өнгөлж, мөн мэдээж хэрэг урууландаа тансаг гялалзсан туяа оруулахад л хангалттай. Энэ чинь л орчин үеийн бүсгүйн дүр төрх юм шүү дээ" хэмээн Пэт МакГрат өөрийн шинэ Lust 004 цуглуулгынхаа талаар ярьж, гялалзсан уруулын будгийг ямар аргачлалаар хэрэглэвэл хамгийн зохистой болохыг онцолж хэллээ.

Шинэ цуглуулга гурван төрлийн сетээс бүрдсэн байна. Сет бүрд хоёр өнгийн матт уруулын будаг, өнгөгүй уруул өнгөлөгч, алтан нунтаг болон гялалзсан ширхгүүдтэй пакет багтаж байгаа аж.

Нэг сет $60 долларын үнээр Пэт МакГратын албан ёсны вебсайт дээр наймдугаар сарын 30-наас эхлэн худалдаалагдана.

Мөрөөдлийн зүйл: Пэт МакГратын гялалзсан ширхэгтэй уруулын будаг (фото 2)Мөрөөдлийн зүйл: Пэт МакГратын гялалзсан ширхэгтэй уруулын будаг (фото 3)

цааш үзэх