Хайх

Япончууд арьсан дээрх өө сэвийг дарах спрей хэлбэрийн хиймэл арьс худалдаалж эхэллээ

Арьсан дээрх өө сэв, сорвийг дарах чадвартайгаас гадна арьсыг гадны хорт нөлөөнөөс хамгаална

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ оны арванхоёрдугаар сарын 4-нд Японы Kao Corporation косметикийн компани хэрэглэгчиддээ хоёр дах арьсыг бэлэглэх нэгэн футуристик гоо сайхны бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ.

"est" хэмээн нэрлэгдсэн энэхүү дэвшилтэт бүтээгдэхүүн нь шингэн спрей хэлбэрийн бүтэцтэй бөгөөд арьс руу цацсан тохиолдолд арьсан дээр бүрхүүл бий болгон "хоёр дах арьсыг" үүсгэдэг байна. Kao компанийн онцолсноор "est" нь арьсан дээрх өө сэв, толбо, мэнгэ зэргийг дарах чадвартайгаас гадна арьсыг чийгшүүлэн, орчин тойрны хорт нөлөөнөөс хамгаалдаг байна.

Компанийн бүтээсэн уг хиймэл арьс нь жижиг шингэн ширхгүүдээс бүтэх бөгөөд хүний арьсанд хүрсэн даруйдаа маш нимгэн хальс бий болгодог байна. Ширхгүүдийн нэгдлээс үүссэн тэрхүү хальс нь хүний байгалийн арьстай адил уян хатан төдийгүй усны уур нэвтрүүлэх боломжтой тул арьс чийглэг байдлаа хадгалж үлдэх юм.

"est" одоогоор зөвхөн Япон улсад худалдаалагдаж байгаа бөгөөд үндсэн бүтээгдэхүүнээс гадна эссенц ба ханд гэх дагалдах бүтээгдэхүүнүүдийн хамт хэрэглэсэн тохиолдолд арьсыг илүү ихээр хамгаалан, чигшүүлэх болно. Спрей хэлбэрээр тавигдах хоёр дах арьсны үнэ нь 50,000 иен буюу ойролцоогоор 1,250,000 төгрөгөөр үнэлэгджээ.

Япончууд арьсан дээрх өө сэвийг дарах спрей хэлбэрийн хиймэл арьс худалдаалж эхэллээ (фото 1)

цааш үзэх