Хайх

Дулаан орон руу аялахдаа ямар гоо сайхны бүтээгдэхүүнүүд авч явах вэ?

Дулаан орон руу аялахдаа ямар гоо сайхны бүтээгдэхүүнүүд авч явах вэ?

Таны косметик уутыг бэлдэж өглөө

Text: Buro.Mongolia


Дулаан орон руу аялалд гарахдаа угаалгын өрөөний тавиур дээр байрлах бүх арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ цүнхэндээ хийн шаардлагагүй ачаа нэмсний хэрэггүй. Харин зөвхөн гарцаагүй хэрэг болох, өмнө нь туршиж үзсэн, цөөн бөгөөд баталгаатай зүйл л авч явсан нь дээр.

Авч явахад эвтэйхэн гэдэг үүднээс жижиг савлагаатай шинэ бүтээгдэхүүн худалдан авах нь буруу хэрэг

Ингэснээр таны арьс аяллын үер шинэ бүтээгдэхүүнээс харшилж, цочрох эрсдэлтэй. Тиймээс бусдын алдаанаас суралцаж, аль болох өөрсдийн хэрэглэж заншсан бүтээгдэхүүнийг зориулалтын жижиг саванд авч яваарай. Хамгийн эвтэйхэн хувилбарыг Muji ба Miniso-гоос олох боломжтой.



Зөөлөн цэвэрлэгч бүтээгдэхүүн сонгоорой

Хүчил ихтэй, пилинг төрлийн бүтээгдэхүүнүүдийг гэртээ орхисон нь дээр. Аяллын үеэрх арьсны цэвэрлэгээ аль болох зөөлөн байвал сайн. Учир нь нарны хурц туяанд таны арьс энгийн үеэсээ илүү эмзэг болсон байна.



Чийгшүүлэгчээ мартаж болохгүй

Чийгшүүлэгч бол ямар ч үед, хэзээ ч мартаж болохгүй арьс арчилгааны маш чухал бүтээгдэхүүн юм. Гэхдээ таны арьс холимог эсвэл тослог бол серум хэрэглэхэд хангалттай. Серумийн найрлагад чийгшил нэмдэг орцоос гадна нарны улмаас үүссэн арьсан дээрх стрессийг тайлахад туслах антиоксидант орсон байвал бүүр ч сайн.

Дулаан орон руу аялахдаа ямар гоо сайхны бүтээгдэхүүнүүд авч явах вэ? (фото 1)

Нарны тос заавал авч явах хэрэгтэй

Нарны тосны найрлагад гиалуроны хүчил, антиоксидант ба амин дэм гэх зэрэг арьсны эрүүл мэндэд тустай орц агуулагдах ёстой гэдгийг санаарай. Тиймээс сонголтоо хийхдээ найрлагыг нь сайтар уншаарай. Харин арьс тань эмзэг бол цайрын оксид, титаны диоксид гэх зэрэг эрдсийн гаралтай шүүлтүүртэй нарны тос байвал илүү тохиромжтой.

Дулаан орон руу аялахдаа ямар гоо сайхны бүтээгдэхүүнүүд авч явах вэ? (фото 2)

Арьс сэргээх, тайвшруулах бүтээгдэхүүн хэрэг болно


Арьсыг сэрүүцүүлж, улайлт багасгаж, нарны түлэгдэлтийг тайвшруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг аялалд гарахдаа бэлэн авч явах хэрэгтэй. Тэр дундаа шүршүүрт орж байхдаа хэрэглэж болох бүтээгдэхүүнүүд илүү эвтэйхэн байдаг. Тухайлбал Perricone MD брэндийн сэрүүцүүлэх маск уснаас үл хамааран арьсыг тань тайвшруулах болно.

Дулаан орон руу аялахдаа ямар гоо сайхны бүтээгдэхүүнүүд авч явах вэ? (фото 3)

Арьсыг нөхөн сэргээх бүтээгдэхүүн ч бас хэрэг болно

Бидний санал болгох энэхүү алоэ вератай гель нь арьсыг нөхөн сэргээж, эдгээх шидтэй. Үүнийг нүүрнийхээ аль ч хуурай хэсэгт түрхэж, наранд хэт удаан байсны улмаас үүссэн гэмтэлтэй тэмцэх боломжтой.

Дулаан орон руу аялахдаа ямар гоо сайхны бүтээгдэхүүнүүд авч явах вэ? (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх