Хайх

Энэ улиралд Shiseido брэндээс худалдаж авах 6 онцлох бүтээгдэхүүн

Энэ улиралд Shiseido брэндээс худалдаж авах 6 онцлох бүтээгдэхүүн

Хөгшрөлтийн эсрэг болон арьс цайруулах үйлчилгээтэй шинэ бүтээгдэхүүнүүд ирлээ

Text: Buro.Mongolia


Арьс арчилгааны салбарт дэлхийн таван шилдэг брэндийн нэгээр нэрлэгддэг Shiseido нь ийм хүндэт өргөмжлөлийг зүгээр нэг хүртээгүй юм. Тэд 1872 онд үүсгэн байгуулагдсанаас хойших энэ удаан хугацаанд гоо сайхны салбарт олон шинэ технологи танилцуулж, шилдэг найрлагуудын нууцыг олсон байдаг. Тэр дундаа брэндийн хөгшрөлтийн эсрэг болон арьс цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд маш өндөр үр дүнтэй байдгаараа олон улсын хэрэглэгчид дунд алдаршсан билээ. Shiseido-гийн хамгийн анхны хөгшрөлтийн эсрэг Benefiance цуврал л гэхэд дэлхийд хамгийн өндөр борлуулалттай цувралуудын нэг бөгөөд зөвхөн хөгшрөлтөөс сэргийлээд зогсохгүй нэгэнт үүссэн үрчлээсийг мэдэгдэхүйц хэмжээнд багасгаж чаддагаараа олны таашаалыг хүртсэн байдаг. Мөн арьсыг залуужуулан цайруулдаг White Lucent цуврал нөсөө толбоны бараан туяаг арилгахын зэрэгцээ арьсыг нэгэн жигд өнгөтэй болгон гэрэлтүүлэх шидтэй байдаг. Харин саяхан эдгээр хоёр цувралд хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн хэд, хэдэн шинэ бүтээгдэхүүнүүд нэмэгдсэнийг Shiseido Монгол дахь салбар дэлгүүрүүдээрээ худалдаалж эхлээд байна. Ингээд брэндэд ямар шинэ бүтээгдэхүүнүүд ирснийг илүү дэлгэрэнгүй харцгаая.


Хөгшрөлтийн эсрэг Benefiance цуврал

Энэ улиралд Shiseido брэндээс худалдаж авах 6 онцлох бүтээгдэхүүн (фото 1)

Benefiance цувралын үндэс суурь болсон ReNeura Technology нь Shiseido-гийн эрдэмтдийн олж нээсэн, брэндийн нэр дор патентлагдсан, гоо сайхны салбар дахь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. Неврологийн шинжлэх ухааны нарийн түвшинд боловсруулагдсан энэ технологи нь арьсны мэдрэлүүдийг сэргээж, арьс арчилгааны бүтээгдэхүүнээс үр шим, тэжээл хүлээж авах чадварыг нь нэмэгдүүлж өгдөг. Ингэснээр уг технологи нэвтэрсэн бүтээгдэхүүнүүд маш өндөр үр дүнтэй байдгаараа онцлог. Ийм учраас Benefiance цувралын бүтээгдэхүүнүүд арьсны суурь давхаргад хүрч нөлөөлөн нэгэнтээ үүссэн үрчлээсний харагдах байдлыг багасгаж, арьсыг дотроос нь дүүргэж өгдөг байна. Мөн арьсны толигор байдал ба мэдээлэл дамжуулах чадварыг нэмэгдүүлэх, эрт цэвэршилт буюу дааврын тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгийг багасгах, арьсны мэдрэлийн систем доголдож арчилгаа хүлээн авах чадвараа алдах үед нөхөн сэргээх үйлчилгээнүүдийг үзүүлдэг билээ.

 

Benefiance Wrinkle Smoothing Cream

Энэ улиралд Shiseido брэндээс худалдаж авах 6 онцлох бүтээгдэхүүн (фото 2)

Арьс тань хэт хуурайшиж ямар ч чийгшил хүлээн авахгүй улам үрчлээ нэмэгдэж, та инээхээс ч эмээж байна уу? Мөн арьс тань өдөр тутмын арьс арчилгааг хүлээн авахаа больсон мэт санагдаж байна уу? Тэгвэл энэхүү баялаг, торгомсог бүтэцтэй тос нь арьсны мэдрэлүүдийг сэргээж, үрчлээсний зурааснуудыг дүүргэж, нэг удаагийн хэрэглээгээр их хэмжээний чийгшил өгнө. Найрлагадаа парабен болон бусад арьс бөглөх бодис агуулдаггүй ба 35-44 насны хэт хуурай арьстай хэрэглэгчдэд илүү тохиромжтой.

 

Benefiance Wrinkle Smoothing Cream Enriched

Энэ улиралд Shiseido брэндээс худалдаж авах 6 онцлох бүтээгдэхүүн (фото 3)

Дээрх тосны илүү баяжуулсан найрлагатай хувилбар. Орой нь түрхээд өглөө сэрэхэд л арьс мэдэгдэхүйц хэмжээнд толийж, дотроосоо гэрэлтэнэ. Брэндийн амлаж буйгаар уг бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлсний хоёр долоо хоногийн дараагаас та бодит үр дүн харж, илүү залуу арьстай болох юм.

 

Benefiance Wrinkle Smoothing Day Emulsion

Энэ улиралд Shiseido брэндээс худалдаж авах 6 онцлох бүтээгдэхүүн (фото 4)

Өдрийн турш хэрэглэхэд тохиромжтой байхаар бүтээгдсэн маш хөнгөн бүтэцтэй энэхүү эмульсэн тос нь мөн л үрчлээс дүүргэн арьсыг толигор болгож, чийгшүүлж, SPF 30 индексээр нарны хорт туяанаас хамгаална. Өглөө арьсаа цэвэрлэж, тоник түрхсэний дараагаар хэрэглэх заалттай бөгөөд найрлагадаа парабен болон бусад арьс бөглөх бодис агуулдаггүй. 35-44 насны хэт хуурай арьстай хэрэглэгчдэд илүү тохиромжтой.

 

 

Арьс цайруулах White Lucent цуврал

Энэ улиралд Shiseido брэндээс худалдаж авах 6 онцлох бүтээгдэхүүн (фото 5)

Арьсан дээрх бараан өнгийн нөсөө толбо, өө сэвийг арилгаж, өнгийг нь сэргээн нэгэн жигд болгох үйлчилгээтэй White Lucent цувралын хамгийн том давуу тал нь арьсыг цайруулаад зогсохгүй дотроос нь гэрэлтүүлж өгдөг. Бүтээгдэхүүнүүдийн найрлагад брэндийн эрдэмтдийн гаргаж авсан 4MSK гэх нарны хорт нөлөөнөөс үүдэлтэй нөсөө толбыг арилгах зорилготой тусгай орц орсон байгаа.

 

White Lucent Brightening Gel Cream

Энэ улиралд Shiseido брэндээс худалдаж авах 6 онцлох бүтээгдэхүүн (фото 6)

Гель хэлбэрийн хөнгөн бүтэцтэй энэ тос нь арьсанд маш тансаг мэдрэмж өгдөг бөгөөд нөсөө толбыг чиглэсэн цайруулах үйлчилгээ үзүүлэхээс гадна арьсыг бүхэлд нь тэгш хэмтэй, толигор болгох чадвартай. Хөгшрөлтийн шалтгаантай нөсөө толбо, нарны хорт туяаны үр дүн зэрэг бүхий л асуудлуудыг чиглэж цайруулах болно. Өглөө болон орой хэрэглэх боломжтой, парабен агуулаагүй.

 

White Lucent Overnight Cream & Mask

Энэ улиралд Shiseido брэндээс худалдаж авах 6 онцлох бүтээгдэхүүн (фото 7)

Шөнө унтахдаа хэрэглэхэд зориулагдсан энэ бүтээгдэхүүн нь арьсыг эрчимтэй цайруулж нэгэн зэрэг чийгшүүлэх маскны үйлчилгээ үзүүлнэ. Залуу арьсны гэрэлтсэн, булбарай эффект бий болгож, үүссэн нөсөө толбыг багасгаж, ирээдүйд толбо үүсэхээс сэргийлнэ. Парабен агуулаагүй.

 

White Lucent Brightening Day Emulsion

Энэ улиралд Shiseido брэндээс худалдаж авах 6 онцлох бүтээгдэхүүн (фото 8)

Торгомсог бүтэцтэй өдрийн эмульсен тос нь удаан хугацааны турш арьсыг чийглэг хэвээр байлгаж, нөсөө толбыг арилгаж, арьсыг цайруулах болно. Мөн өдрийн турш арьсыг орчин тойрны бохирдол, нарны хорт туяанаас хамгаална. Парабен агуулаагүй.

 

Shiseido Mongolia

Утас: 11-322041, Хаяг: Шангри-Ла Молл 1-р давхар, Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр"
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх