Зовхины арьсыг сайтар арчлах хэрэгтэйн 4 шалтгаан ба шаардлагатай бүтээгдэхүүнүүд
Зовхины арьс зөөлөн, эмзэг, амархан хуурайшдаг гээд нүүрний бусад хэсгийн арьстай харьцуулбал онцгой анхаарал шаарддаг билээ. Яагаад гэж үү? Гол шалтгаан нь тухайн хэсгийн арьсны бүтцэд оршдог юм.
- Зовхины арьс хацар хэсгийн арьстай харьцуулбал хэд дахин нимгэн. Нимгэн учраас арьсны гадаргуутай ойр байрладаг судаснууд гэрэлтэн, нүдний доод хэсэгт хар хүрээ үүсч, эргэн тойрных нь арьс амархан хуурайшдаг.
- Нүүрний энэ хэсэгт тослогийн булчирхай бага тул гидролипидийн давхарга нь нимгэн байж, арьс маш хурдан чийгшлээ алддаг.
- Энэ хэсгийн арьсан доорх эд эс маш сул бөгөөд нимгэн тул ус сайн шингээдэг. Иймээс бид нас ахихын хэрээр нүдний орчмын хавагналт гэх асуудалтай тулгардаг.
- Нүдний эргэн тойронд маш их хэмжээний мимикийн булчингууд байрладаг бөгөөд бид ч тэдгээр булчингуудыг хөмсгөө зангидаж, нүдээ онийлгох бүртээ идэвхтэй ашигладаг. Тэр ч бүү хэл бид нэг минутад ойролцоогоор 20 удаа нүдээ анивчдаг. Иймээс л ихэнх хүмүүс 30 хүрэхээсээ ч өмнө мимикийн үрчлээстэй болсон байдаг.