Хайх

Зун цагт хэрэглэх 12 хөнгөн суурь крем

Зун цагт хэрэглэх 12 хөнгөн суурь крем

Text: Buro.Mongolia


Зуны улиралд нүүрэн дээрээ давхарлах косметик бүтээгдэхүүний тоог аль болох багасгаж, арьсандаа энэхүү цаг агаарын хүнд хэцүү нөхцөлийг даван туулахад нь тус болох хэрэгтэй ч суурь кремээс татгалзана гэдэг амаргүй зүйл. Тиймээс шууд хэрэглээнээсээ хасахын оронд илүү хөнгөн бүтэцтэй, хагас тунгалаг бүрхүүл бий болгодог, мөн хамгийн гол нь арьсыг чийгшүүлж, хэт ягаан туяанаас хамгаалж, антиоксидантын үйлчилгээ үзүүлдэг суурь крем сонгохыг зөвлөж байна. Дараах суурь кремүүд эдгээр шалгууруудыг хангадаг байгаа.


  • Флюид - жингүй, шингэн бүтцийнхээ ачаар арьсан дээр бараг л мэдрэгддэггүй. Арьсны нүхийг бөглөдөггүй учир тослог болон асуудалтай арьсанд тохирдог.
  • ВВ-крем - жижиг өө сэв, улайлт, тэгш бус хэм болон хөнгөн хэлбэрийн батгыг дарах чадвартайгаас гадна арьсыг чийгшүүлж өгдөг. Дулаан цаг агаарт төгс тохирох бүтээгдэхүүн.
  • СС-крем - найрлага дахь пигментүүдийнхээ тусламжтай арьсыг нэгэн жигд өнгөтэй болгохын зэрэгцээ гэрэл цацруулдаг жижиг хэсгүүдийнхээ ачаар мөн арьсыг гэрэлтүүлж өгдөг.
  • Кушон - өнгөтэй серумыг спонж хэлбэрт оруулсан энэхүү бүтээгдэхүүн нь найрлагадаа ихэвчлэн гиалуроны хүчил, глицерин, алоэ, полисахарид зэрэг чийгшүүлэх үйлчилгээтэй орц агуулдаг ба SPF индекс нь ч өндөр байдаг.алоэ, полисахариды), обладает высоким фактором SPF.
  • Эрдэстэй пудр - цинкийн оксидтой эрдэстэй пудр нь эмзэг арьсанд ч хүртэл тохиромжтой байж, арьсыг нарны хэт ягаан туяанаас сайтар хамгаалж чаддаг.

цааш үзэх