Хайх

Арьс арчилгааны шинэ тренд: Хийжүүлсэн усыг гоо сайханд ашиглах нь

Арьс арчилгааны шинэ тренд: Хийжүүлсэн усыг гоо сайханд ашиглах нь

Өмнөд Солонгосоос гаралтай тренд

Text: Buro.Mongolia


Өмнөд Солонгосоос гаралтай хийжүүлсэн усыг гоо сайханд ашиглах арга тренд болж, зарим арьс арчилгааны брэндүүд хийжүүлсэн усыг бүтээгдэхүүний түүхий эдэд ашиглах болжээ. Учир нь хийжүүлсэн ус нь арьсыг дээд зэргээр цэвэрлэдэг ба коллагены нийлэгжилтийг дэмжин, арьсыг чангаруулдаг байна. Түүнчлэн гоо сайхны экспертүүд ч хийжүүлсэн усыг гоо сайхандаа тогтмол хэрэглэн, үүний ашиг тусыг хуваалцах болжээ.

Майамид байрлалтай Del Campo лазер эмнэлгийн үүсгэн байгуулагч, арьсны их эмч Роберта Дел Кампо "Хийжүүлсэн усны хүчил шүлтийн хэмжээ буюу pH нь 5.5-тай тэнцдэг ба энэ нь хүний арьсны рH-ийн хамгийн зохистой хэмжээ юм. Харин түүхий буюу гоожуурын усны pH нь 7 бөгөөд нүүрээ тогтмол түүхий усаар угаах нь арьсны өнгөн давхаргыг гэмтээж, арьсыг хуурайшуулдаг. Мөн хийжүүлсэн усанд агуулагддаг СО2 нь цусны эргэлтийг түргэсгэж, арьсны толигор байдлыг хадгалдаг" хэмээн хийжүүлсэн усны ашиг тусыг хуваалцлаа.


Хийжүүлсэн усыг гоо сайхандаа хэрхэн ашиглах вэ?

Танд ердөө хийжүүлсэн ус, цэвэршүүлсэн ус болон ус хийх сав байхад хангалттай. Арьсыг эмзэгшүүлэхээс сэргийлж цэвэр ус болон хийжүүлсэн усыг 1:1 харьцаатайгаар савандаа хийж хэрэглэхийг Peach & Lily гоо сайхны брэндийн зөвлөх Алиса Юн зөвлөсөн юм. Бэлтгэсэн усандаа 10-15 секунд нүүрээ дүрэх хэрэгтэй. Энэ үед усан дахь карбонатууд арьсны давхаргуудад хүрч, арьсан дахь бохирдлыг цэвэрлэдэг гэнэ.

Ямар төрлийн арьсанд тохиромжтой вэ?

Хийжүүлсэн усыг бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд аюулгүй тул гоо сайхны спа, салонууд үйлчилгээндээ өргөнөөр ашиглах болсон. Гэсэн хэдий ч эмзэг арьстай хүмүүс хийжүүлсэн усыг бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэйг Алиса Юн онцоллоо.

Хийжүүлсэн усаар баяжуулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх