Хайх

Энэ намрын маникюрын тренд: Далайн шилэн будалт

Энэ намрын маникюрын тренд: Далайн шилэн будалт

Text: О.Нандий


Зураг:

Кайли Женнер өөрийн Instagram хуудаснаа ягаан өнгийн нэвт гэрэлтдэг маникюртай хурууныхаа зургийг оруулснаас хойш цэлцэгнүүр мэт харагдах хумс өнгөрсөн жилийн турш моданд байсан бол энэ намар уг будалтын шинэчлэгдсэн хувилбар тренд боллоо. Тодруулбал хүйтний улиралд илүү гоёмсог харагдах матт гадаргуутай нэвт гэрэлтэх маникюр далайн шил гэх нэр аван олон нийтийн сүлжээнд дэлгэрч байна.

Өнгөрсөн жилийн тренд чихэр мэт тод өнгөнүүдтэй байсан бол энэ намрын хувилбарт илүү бараан, дулаан өнгөнүүд давамгайлах болно. Уг трендийг анхлан санаачлагч Жессика Уошикийн хувьд Deborah Lippmann брэндийн She Drives Me Crazy нэртэй номин ногоон өнгийн будгийг Nails Inc брэндийн өнгөгүй топоор бүрхэж, эцэст нь OPI брэндийн матт топ тавих дуртай гэнэ.

Далайн шил нь цагийн явцад далайн давслаг хатуу усанд үрэгдэж өөрчлөлтөд орсон шилний хэлтэрхийнүүд юм.

 

Энэ намрын маникюрын тренд: Далайн шилэн будалт (фото 1)

 

 

 

 

цааш үзэх