Хайх

Гоо сайхан: Dior, Alexander Mcqueen ба Céline брэндүүдийн шоуны төрх

Гоо сайхан: Dior, Alexander Mcqueen ба Céline брэндүүдийн шоуны төрх

Хоорондоо адилгүй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Dior-ын шоу бидэнд зөөлөн ягаан өнгийн нүүр будалтыг танилцуулж, Céline нүдний тод макияж хийхийг санал болгож, харин Alexander McQueen үс засалт дээр хамаг анхаарлаа төвлөрүүлсэн байгааг харцгаая

Dior-ын нүүр будалтын бүтээлч захирал Питер Филипс ягаан өнгөний олон аясыг ашиглаж, гэрэлтсэн төрх бүтээжээ. Юуны түрүүнд Филипс арьсыг өөгүй гөлгөр бас гэрэлтсэн өнгөтэй болгож, дараагаар нь  нүдний ягаан өнгийн тень ашиглажээ. "Би маш нимгэн будгаар зовхийг бүхэлд нь будаж, хөмсөгний чиглэл рүү зөөлөн уусгаж өгсөн. Бүсгүйн харцыг тодотгохын тулд сормуус ургах шугамыг дэгжин ягаан өнгөтэй "757 Orchid" гэх  харандаагаар хүрээлж, "Diorshow Colour and Contour"-аар нүдний гаднах булан руу уусгасан" хэмээн нүүр хувиргагч ярьлаа.



Céline-ийн баг энэ удаад улаан уруул, олон төрлийн нүдний будалт болон чанга боосон үс гэх гурван төрлийн деталь дээр зочдын анхаарлыг төвлөрүүллээ. Бүх моделиуд нягт будсан,  улаан өнгийн матт уруулын будгаар гоёжээ. Харин нүдний будалтын хувьд загвар өмсөгч болгоных өөр, хоорондоо огт адилгүй байлаа. Зарим бүсгүйчүүдийн зовхин дээр хоёр давхарласан зурааснууд анзаарагдах бол, зарим дээр нь мөнгөлөг саа эсвэл энгийн цагаан матт тень харагдах болно.



Лючия Пьерони энэ удаад аль болох бага нүүр будалт хийжээ. Загвар өмсөгчид дээр хөнгөхөн түрхсэн хацар өнгөлөгч, бага зэрэг сормуусны будаг, байгалийн өнгөтэй уруулын будаг л ажиглагдлаа. Гвидо Палау охидын үсийг засахдаа олон төрлийн сүлжээс ашиглаж, сүүл болгон боож, овоолон босгож эсвэл зүгээр л задгай тавьсан байв.

цааш үзэх