Хайх

Органик дотуур хувцас гэж юу вэ, яагаад анхаарал хандуулах хэрэгтэй вэ?

Органик дотуур хувцас гэж юу вэ, яагаад анхаарал хандуулах хэрэгтэй вэ?

Дотуур хувцасны шинэ чиг хандлага

Text: Buro.Mongolia


Байгальд ээлтэй байдал, органик хэрэглээний тухай сэдвүүд алхам тутамд яригдаж, дэлхий нийтээрээ байгаль орчноо хамгаалах аянд нэгдэж эхэллээ. Хувцас загварын салбарынхны хувьд ч мөн ухамсартай хэрэглээ, минимал амьдралын хэв маяг халуухан сэдвийн нэг болж, загварын мэргэжилтэн, блогерууд Sustainable clothing буюу байгальд ээлтэй хувцас, Ethical lingerie буюу органик дотуур хувцас зэрэгт илүү анхаарлаа хандуулаад байна. Тэгвэл бид органик дотуур хувцас гэж юу болох тухай судлахаар байгальд ээлтэй дотуур хувцас санал болгодог Германы DORINA дотуур хувцасны брэндийг зорьсон юм.

1968 онд үүсгэн байгуулагдсан DORINA брэнд нь эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн, тачаангуй байдлыг тодотгосон загварлаг, чанартай дотуур хувцсыг санал болгодог. DORINA-гийн философи нь бүсгүй хүн бүрийн байгалийн төрхийг алдаршуулан, тэдэнд урам зориг, өөртөө итгэх итгэл өгөхөд оршдог. Ингэхдээ PURE Essentials хэмээх сонгодог, минимал загварын дотуур хувцасны цуглуулга, улирал бүрийн онцлогийг шингээсэн, өвөрмөц загваруудаас бүрдэх Fashion хэмээх цуглуулгыг танилцуулдаг байгаа. Сүүлийн жилүүдэд DORINA брэнд байгальд ээлтэй, органик үйлдвэрлэлд төвлөрөх болсон нь бидний сонирхлыг татсан юм.

Органик дотуур хувцас гэж юу вэ, яагаад чухал вэ?

Хулсны мяндас, веган даавуу, дахин боловсруулсан материал зэрэг байгалийн гаралтай материал нь органик дотуур хувцсыг таних эхний алхам юм. Эдгээр материалууд нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, биед тухтай, таатай мэдрэмж төрүүлэхээс гадна богино хугацаанд биологийн задралд ордог давуу талтай. Харин масс зах зээлд зориулсан ихэнх брэндүүд синтетик утас, нийлэг материалаар хийсэн дотуур хувцсыг хэрэглэгчдэд санал болгодог. Ийм төрлийн материалууд хөрсөнд шингэхдээ 200 гаруй жилийн хугацааг зарцуулдаг ба  цаашлаад арьсанд харшил үүсгэх, арьсыг эмзэгшүүлэх хор уршгийг дагуулдаг байна. Түүнчлэн эдгээр материалуудыг үйлдвэрлэх явцад их хэмжээний цэвэр ус, химийн бодис хэрэглэдэг сөрөг талтай билээ. Нэг үгээр бол органик дотуур хувцсыг сонгож хэрэглэнэ гэдэг нэг талаас өөрийгөө хүндэлж буй хэлбэр бол нөгөө талаасаа байгаль дэлхийн төлөө хийж болох хүмүүнлэг үйлсийн нэг юм.

Материалаас гадна хувцас үйлдвэрлэх үе шат байгальд ээлтэй байдалд онцгой байр суурь эзэлдэг. Тэгвэл DORINA брэндийн байгальд ээлтэй үйлдвэрлэл хэрхэн явагддаг вэ?

BLUESIGN® стандарт

DORINA брэндийн загвар бүр нь BLUESIGN® хэмээх байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэлийн стандартын дагуу бүтээгддэг. Химийн бодисыг огт ашигладаггүй энэхүү стандартаар үйлдвэрлэгдсэн эцсийн бүтээгдэхүүн нь байгаль орчин болоод хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангасан байдаг.

OEKO-TEX® био-даавуу

Бөс даавуу үйлдвэрлэлийн хамгийн өндөр үзүүлэлттэй стандарт болох OEKO-TEX® гэрчилгээн дор үйлдвэрлэгдсэн химийн бодис, хүнд металлын агууламжгүй био-даавууг ашигладаг.

The Global Recycle Standard (GRS)

Хуванцар болон загасны торыг GRS олон улсын стандартын дагуу ахин боловсруулан гаргаж авсан мяндсаар үйлдвэрлэсэн загваруудыг DORINA санал болгодог. Уг стандартын дагуу боловсруулагдсан материал нь биологийн задралд орох чадвартай байдаг. Эцэст нь дурдахад DORINA-гийн санал болгож буй загварууд чанартай атлаа боломжийн үнээр худалдаалагддаг нь бидний зүгээс өндөр үнэлгээ авсан юм.

DORINA Mongolia
Салбар 1: Наран Молл 1 давхарт - Хүүхдийн 100
Салбар 2: Наран Плаза 4 давхарт - Энхтайваны гүүрний баруун талд
Салбар 3: Наран Плэйс 3 давхарт-13 дунд зам Хард Роктой байр
Салбар 4: УИД 2 давхарт
Салбар 5: Наран Шоп - 13 Гурван өндөр
Салбар 6: Наран Центр - УИД-ын баруун талд
Утас: 8089-0919
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх