Хайх

2021 оны 4 гол үс засалт

2021 оны 4 гол үс засалт

Мэргэжилтнүүд онцолж байна

Text: Buro.Mongolia


КАРАНТИНЫ ЧЁЛК

Хэрвээ чёлк тавихаар бодож байсан бол одоо л яг цаг нь ирлээ. Хавар-зун 2021 улирлын бараг л бүх загварын шоунууд дээр чёлкний аль нэг төрөл үзэгдсэн гэж хэлж болно. Хамгийн классик буюу Жейн Биркин, Брижитт Бардот нарын домогт замбараагүй чёлк, эсвэл нүд давсан урт чёлк, бичил чёлк, эсрэгээрээ хэтэрхий өтгөн чёлк гээд сонголтын хувьд маш өргөн байгааг Hermès, Balenciaga, Prada болон Paco Rabanne брэндүүдээс харж болно.

2021 оны 4 гол үс засалт (фото 1)
Prada
2021 оны 4 гол үс засалт (фото 2)
Hermes, Valentino
2021 оны 4 гол үс засалт (фото 3)
Balenciaga, Paco Rabbane
2021 оны 4 гол үс засалт (фото 4)
Valentino

ҮСНИЙ АКСЕСУАР

Yohji Yamamoto-н драматик өд, Chanel-н торон чимэглэл, Dolce & Gabbana-н цэцгэн тюрбан, Giambattista Valli- н эрдэнийн чулуунуудтай обруч, Simone Rocha-н сувднууд, Acne-н болор чулуунууд гээд байж болох бүх төрлийн үсний чимэглэлүүдийг дизайнерууд онцолж байна. Сонголтоо хийх л үлдлээ.

2021 оны 4 гол үс засалт (фото 5)
Giambattista Valli
2021 оны 4 гол үс засалт (фото 6)
Simone Rocha, Yohji Yamamoto
2021 оны 4 гол үс засалт (фото 7)
Chanel, Dolce & Gabbana
2021 оны 4 гол үс засалт (фото 8)
Chanel

НОЙТОН ҮСНИЙ ЭФФЕКТ

Одоо ингээд харахад нэгэн үед шинэ трендээр тооцогдож байсан нойтон мэт харагдах үс засалт нэгэнтээ хуучрашгүй, классик шийдэл болжээ. Givenchy хойш самнасан, Chloé бага зэрэг замбараагүй засалттай, харин Acne Studios үл ялиг долгионтой нойтон үсийг онцолсон байна.

2021 оны 4 гол үс засалт (фото 9)
Acne Studios
2021 оны 4 гол үс засалт (фото 10)
Versace, Chloe
2021 оны 4 гол үс засалт (фото 11)
Salvatore Ferragamo, David Koma
2021 оны 4 гол үс засалт (фото 12)
Sportmax

ЦЭГЦТЭЙ ҮС ЗАСАЛТ

Голоор нь тэнцүү, эсвэл аль нэг тал руу нь далий хуваасан цэгцтэй үсийг Hermès, Louis Vuitton, Chanel орднууд санал болголоо. Маш эмэгтэйлэг, цэмцгэр бөгөөд эрхэмсэг байдлыг илтгэх болно.

2021 оны 4 гол үс засалт (фото 13)
Miu Miu
2021 оны 4 гол үс засалт (фото 14)
Balmain, Chanel
2021 оны 4 гол үс засалт (фото 15)
Boss, Louis Vuitton
2021 оны 4 гол үс засалт (фото 16)
Hermes
цааш үзэх