Америкийн балетын театрын гоцлол бүжигчнээр өнгөт арьстай бүсгүй тодорчээ
Өсөлт
Балетын урлагт байж болох хамгийн дээд цол бол гоцлол балетчин билээ. Энэ алдрын титмийг асаасан Мисти Коуплэнд тэгэхдээ өнөөдөр л анхаарлын төвд орж ирсэн хүн биш юм. 2007 онд тэрбээр Америкийн балетын театрын анхны өнгөт арьстай гоцлол бүжигчин болж, Blackberry болон Dr Pepper компаниудын сурталчилгаанд оролцож байсан. Мөн эмэгтэйчүүдийг өөрсдийн хийх хүсэлтэй зүйлсээ хэрэгжүүлэхийг уриалагч спорт хувцасны Under Armor Women брэндийн нийгэмд хандсан кампанит ажилд оролцжээ. Энэ жил балетчин бүсгүй Америкийн Time сэтгүүлийн нүүрэнд гарч дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад багтсан билээ.
Нэмж дурьдахад Мисти жинхэнэ авъяас болон уйгагүй хөдөлмөрийн үлгэр жишээ болсон хүн. Тэрбээр ядуу гэр бүлд төрж өссөн ба мэргэжлийн балетчин болоход маш оройд тооцогдох 13 настайдаа балетын урлагт хөл тавьжээ. 2007 оноос хойш энэ бүсгүй "Хунт нуур", "Ромео Жулльетта", "Галт шувуу" зэрэг бүтээлүүдэд оролцохоос гадна заримых нь гоцлол дүрүүдийг бүтээж байна.