"Сайн уран бүтээлчид хуулбарладаг бол агуу уран бүтээлчид хулгайлдаг". Пабло Пикассогийн шилдэг эшлэлүүд
Суут уран бүтээлчийн хэлсэн хамгийн алдартай эшлэлүүдийг хүргэж байна
ХХ зууны суут уран бүтээлч, кубизмыг үндэслэгч Пабло Пикассо мэндэлсний 138 жилийн ой аравдугаар сарын 25-нд тохиосон билээ. Бид урлагийн ертөнцийн энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан урлаг, амьдралын философи, эмэгтэйчүүдийн талаар түүний хэлсэн хамгийн алдартай эшлэлүүдийг хүргэж байна.
"Хүүхэд бүр уран бүтээлч. Асуудлын гол нь том болсон хойноо хэрхэн уран бүтээлч хэвээр үлдэх вэ гэдэгт л байгаа юм"
•
"Уран зураг бол сохор хүний мэргэжил. Уран зураач харж байгаа зүйлээ бус мэдэрч байгаа зүйлээ л зурдаг"
•
"Өнөөдөр дэлхий ертөнц утга учиргүй болсон байхад би яагаад заавал ойлгомжтой зураг зурах ёстой гэж?"
"Та нар шувууд юуны тухай жиргэдгийг ойлгодоггүй атлаа жиргээг нь сонссоор л байдаг биз дээ? Үүнтэй адил заримдаа уран бүтээл рүү зүгээр л харах хэрэгтэй байдаг"
•
"Сайн уран бүтээлчид хуулбарладаг бол агуу уран бүтээлчид хулгайлдаг"
•
"Урлаг бидний сэтгэлээс өдөр тутмын амьдралын тоосыг цэвэрлэх зорилготой"
"Би Рафаэль шиг зурж сурахад дөрвөн жилийг зарцуулсан. Харин хүүхэд шиг зурж сурах гэж бүхий л амьдралаа зориулж байна"
•
"Урлаг шүүмжлэгч нар нэг дор цугларахаараа хэлбэр, бүтэц, утга учрын талаар хэлэлцдэг. Уран бүтээлчид нэг дор цугларахаараа хаанаас хямдхан давирхайн шүүс худалдаж авах талаар ярилцдаг"
•
"Дэлхийд дагина болон үүдний дэвсгэр гэсэн ердөө хоёр төрлийн л эмэгтэй байдаг"
•
"Урлаг бол гоо сайхны хэм хэмжүүр ашиглагддаг талбар биш. Энэ бол бидний тархи ба зөн совин дүрэм журмаас гадуур юуг төсөөлж чаддагийг харуулдаг зүйл. Бид эмэгтэй хүнд дурлахаараа түүний хөлийн уртыг бодолдоо хэмждэггүй шүү дээ"
"Хэрэв чи цэрэг болбол ирээдүйд генерал болно. Хувраг болбол хамба лам болно гэж ээж маань надад хэлдэг байв. Үүний оронд би уран зураач болоод Пикассо болсон юм"
•
"Амжилт гэдэг аюултай зүйл. Амжилтад хүрсэн хүн өөрийгөө хуулбарлаж эхэлдэг. Өөрийгөө хуулбарлах нь бусдыг хуулбарлахаас ч аюултай"
•
"Хүмүүсийн дунд ч жинхэнэ гэхээсээ илүү хуулбарууд олон бий"