Бат бөх найз нөхөрлөл: Dior by Avedon ном
Dior домогт зурагчны нүдээр
Кристиан Диор загварын домог болсон шиг Ричард Аведон ч бас аль эрт дээр үед гэрэл зургийн домог болсон хүн юм. 1947 онд Диор анхнынхаа Haute Couture цуглуулгыг танилцуулах гэж байх үеэр Аведон Парист анх очиж таарч байсан юм. Ингээд л олон жилийн турш үргэлжилсэн нөхөрлөлийн түүх эхэлжээ. Зурагчин Dior-ын цуглуулгуудыг үргэлж маш өөр нүдээр харж ирсэн. Тэр улирал бүр New Look стилийн онцлогийг уран бүтээлдээ шинээр гаргадаг байсан онцлогтой. Түүний дуранд Твигги эсвэл Верушка гэх 1960, 70-аад онуудын чөлөөт хэв маягийн бэлэг тэмдэг болсон бүсгүйчүүд, мөн Довима гэх 1950-аад оны алдартай бүсгүй өртөж байсан. Юутай ч шинэ номонд Ричард Аведоны урьд өмнө дэлгэгдэж байгаагүй олон зургууд багтсан гэнэ.
Номны борлуулалт аравдугаар сарын 27-ноос эхэлнэ.