Хайх

Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном

Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном

Анимэ хорхойтнуудад гарцаагүй таалагдана

Text: Бюро 24/7


Зурагт ном хэвлэдэг Volume хэвлэлийн газар "Anime Architecture" хэмээх алдартай анимуудын архитектур, барилгын зураг төслийг дэлгэрэнгүй харуулсан шинэ ном танилцууллаа. Зохиолч, куратор Стефен Риекелесийн эрхлэн гаргаж буй уг номд "AKIRA", "Ghost in the Shell", "Patlabor", "Neon Genesis Evangelion" зэрэг алдартай анимуудад гардаг барилгуудын зураг төсөл, бүтсэн түүх зэргийг дэлгэсэн байна. Номын зохиолч Стефен Риекелес "Anime Architecture" номоо Японы анимэ бүтээгч студи, компаниудтай хамтран гаргасан болохоо онцолсон ба ердөө 1000 ширхэгийг  худалдаанд гаргахаар болжээ. "Anime Architecture" ном 2020 оны намар 75 еврогоор худалдаалагдаж эхлэх юм.

Сонирхуулахад Стефен Риекелес 2017 онд Лондон хотноо "Anime Architecture" хэмээх үзэсгэлэнгээ гаргасан ба тухайн үед анимэ, дизайн, архитектур сонирхогчид болон хэвлэлийнхний анхаарлыг ихэд татсан үзэсгэлэнгээр нэрлэгдэж байжээ.

Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном (фото 1)

Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном (фото 2)

Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном (фото 3)

Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном (фото 4)

Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном (фото 5)

Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном (фото 6)

Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном (фото 7)

Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном (фото 8)

Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном (фото 9)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх