Хайх

Жоан Роулинг \"The Ickabog\" нэртэй хүүхдийн ном онлайнаар үнэ төлбөргүй нийтэллээ

Жоан Роулинг "The Ickabog" нэртэй хүүхдийн ном онлайнаар үнэ төлбөргүй нийтэллээ

10 гаруй жилийн өмнө бичсэн

Text: Buro.Mongolia


Зураг:

"Харри Поттер" номын зохиолч Жоан Роулинг 10 гаруй жилийн өмнө бичсэн "The Ickabog" нэртэй хүүхдийн номоо хэсэгчлэн үнэ төлбөргүй онлайнаар нийтлэхээр болсон байна.

Тэрээр зохиолын үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч "Харри Поттер"-ын ертөнцтэй холбоогүй бөгөөд "шударга үнэн болон эрх мэдлийг урвуулан ашиглах талаар өгүүлсэн түүх" хэмээн тодорхойлжээ.

"King Fred the Fearless", "The Ickabog" нэртэй эхний хоёр бүлгийг яг одоо төслийн албан ёсны вебсайтаас унших боломжтой. Харин номын бусад бүлгүүд долоо хоног бүр нийтлэгдэх болно. Мөн Жоан Роулинг 2020 оны арваннэгдүгээр сард тус номыг цаасан, аудио болон цахим хэлбэрээр хэвлэн гаргахаар төлөвлөжээ.

"Би энэ номыг үргэлж хэвлэн гаргахыг хүсдэг байсан. Харри Поттерын сүүлчийн номыг гаргасны дараа би томчуудад зориулсан дахин хоёр ном бичсэн юм. Удаан эргэлзсэний эцэст тэдгээр бүтээлүүдийг хэвлэн гаргах шийдвэрт хүрч байв. Харин Икабогийн түүхийг одоогоор манай хоёр бага хүүхэд л уншсан байгаа" гэж алдарт зохиолч хуваалцжээ.

Тэрээр энэхүү номыг хөл хорионы үеэр тусгаарлалтад байгаа бяцхан хүүхдүүдэд бэлэг болгон нийтэлж байгаа аж.

цааш үзэх