Хайх

Энэ сард дэлгэцнээ гарах шинэ бүтээлүүд:  \"The Witcher\", \"The Two Popes\" болон бусад

Энэ сард дэлгэцнээ гарах шинэ бүтээлүүд: "The Witcher", "The Two Popes" болон бусад

Арванхоёрдугаар сарын шинэ бүтээлүүд

Text: Buro.Mongolia


Шинэ жилийнхээ бэлэгнүүдийг худалдан авч, үдэшлэгээ зохион байгуулж, гоёлоо бэлдэж дууссан бол одоо шинээр гарсан цуврал ба кинонуудыг үзэж болно. Хэдийгээр арванхоёрдугаар сард тийм ч олон телевизийн бүтээлүүд танилцуулагддаггүй ч "The Witcher", "The Marvelous Mrs. Maisel" зэрэг чанартай, өндөр хүлээлттэй хэд, хэдэн цуврал нээлтээ хийнэ. Мөн кино шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ авсан Ноа Баумбахын "Marriage Story" болон Минхаль Бейгийн "Hala" гэх кинонууд стриминг тавцангуудаар гарч эхлэх болно.

"Truth Be Told"

Apple TV+ детектив киногүйгээр жинхэнэ утгаараа стриминг тавцан болохгүй байх байсан биз ээ. "Truth Be Told" цувралыг Кэтлин Барберын "Are You Sleeping" нэртэй номоос сэдэвлэн бүтээсэн байна. Карьераа дөнгөж эхэлж буй сэтгүүлч бүсгүй (Октавия Спенсер) нэгэн цуутай аллагыг илрүүлж, энэ тухай цуврал нийтлэлүүд бичсэнээр хэрэгтнийг (Аарон Пол) шоронд хийж чаддаг. Гэсэн ч 18 жилийн дараа тэрээр өнөөх алуурчин үнэхээр гэмт хэргийг үйлдсэн эсэхэд эргэлзэж эхэлдэг.

Хаана, хэзээ: Apple TV+, арванхоёрдугаар сарын 6

"Marriage Story"

Ноа Баумбахын бүтээсэн шинэ кино салалтын тухай өгүүлэх болно. Адам Драйвер, Скарлетт Йоханссон нарын бүтээсэн дүрүүд удаан хугацааны турш аз жаргалтай амьдарч, хүүхэдтэй болсон боловч харилцаанд нь асуудал үүссэнээр салахаар шийддэг. Үйл явдалд салалтын үйл явцыг дэлгэрэнгүй харуулдаг бөгөөд салсан ч гэр бүл хэвээр үлдэж байгаа хүмүүсийн түүхийг өгүүлнэ.

Хаана, хэзээ: Netflix, арванхоёрдугаар сарын 6

"The Marvelous Mrs. Maisel", гуравдугаар улирал

1950-аад оны үлгэр жишээ гэрийн эзэгтэй хэрхэн стэндап комедиан болон хувирч байгаа түүх үргэлжилж байна. Цувралын шинэ улиралд хатагтай Мэйзел (Рэйчел Броснахэн) өөрийн менежерийн (Алекс Борштейн) хамт АНУ-аар аялан тоглолт хийнэ. Түүний шүтэн бишрэгчдийн тоо ихсэх тусам хариуцлага нэмэгдэж, мөн хэдий тансаг зочид буудалд бууж, ганган даашинз өмссөн ч хатагтай Мэйзелийн хувийн амьдралд асуудлууд тулгарсан хэвээр байх болно.

Хаана, хэзээ: Amazon Prime Video, арванхоёрдугаар сарын 6

"Hala"

Кинонд Америкт өсөж буй Пакистан гэр бүлээс гаралтай Хала хэмээх охины тухай өгүүлнэ. Тэрээр скейтборд унахыг сурч, либерал сэтгэлгээтэй ангийнхантайгаа найзлахын зэрэгцээ шашны итгэл үнэмшил, гэр бүлийнхээ дүрэм журмыг зөрчихгүй байх хэрэг гарна. Кино найруулагч Минхаль Бейгийн бүтээсэн "Hala" киног өнгөрсөн нэгдүгээр сард Sundance кино наадам дээр танилцуулагдсаны дараа Apple TV+ худалдан авч, өнөөдрөөс эхлэн үзэгчдэд танилцуулж байна.

Хаана, хэзээ: Apple TV+, арванхоёрдугаар сарын 6

"The Witcher"

Өнгөрсөн зуунд гарсан хамгийн шилдэг уран зөгнөлт зохиолуудын нэг болох Анджей Сапковскийн "The Witcher" номыг Холливүүд өдийг хүртэл дэлгэцнээ амилуулаагүй байсан нь үнэхээр гайхалтай. Хенри Кавиллын тоглосон энэхүү кинонд Жеральт гэх мангасын ангуучийн тухай өгүүлэх төдийгүй ид шид, чөтгөр шулам, сэлмээр тулалддаг савхин өмдтэй эрчүүд гээд уран зөгнөлт кинонд харагддаг бүхий л зүйлс бий. Шүүмжлэгчид "Game of Thrones"-той харьцуулсныг харахад энэхүү цуврал нь энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй анхаарал татсан бүтээлүүдийн нэг болох бололтой.

Хаана, хэзээ: Netflix, арванхоёрдугаар сарын 20

"The Two Popes"

Хүн бүрийг HBO-гийн "The New Pope" цувралыг хүлээх зуур Netflix тэдэнд "The Two Popes" цувралаар өөрсдийн хариуг барилаа. Энэхүү бүтээл нь болсон явдлаас сэдэвлэсэн гэдгээрээ онцлогтой. 2013 онд Ромын пап лам Бенедикт XVI хэл аманд орооцолдон суудлаасаа буусны дараа пап лам Франциск түүний байр суурийг эзэлсэн юм. Цувралын үйл явдалд хоёр пап ламын итгэл үнэмшил, сүмийн ирээдүйн талаарх зөрчлийг харуулах болно. Гол дүрд Энтони Хопкинс, Жонатан Прайс нар тоглосон байгаа. Ерөнхийдөө бодит явдлыг дөвийлгөж, "давслаагүй", чанартай бүтээл болсон тул та заавал үзээрэй.

Хаана, хэзээ: Netflix, арванхоёрдугаар сарын 20

цааш үзэх