Хайх

MTV Movie Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

MTV Movie Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Шилдэг үнсэлт, шилдэг жүжигчин, шилдэг цуврал ба бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Калифорни мужийн Санта Моника хотод 2019 оны MTV Movie Awards шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж өндөрлөлөө. Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг уг ёслолыг энэ жил "Shazam!" киноны гол дүрийн жүжигчин Закари Ливай хөтлөн явуулсан байна. Энэ жил "шилдэг кино", "шилдэг баатар", "шилдэг хорон санаатан" зэрэг хамгийн олон шагналыг асар олон супер баатруудыг нэг дор цуглуулсан "Avengers: Endgame" кино хүртжээ. Харин шилдэг телевизийн цувралаар "Game of Thrones" тодорсон бол шилдэг жүжиглэлт номинацад "A Star Is Born" кино ялалт байгуулсан байна. Ингээд ёслолын үндсэн төрлүүдэд ялалт байгуулсан бүтээл болон уран бүтээлчдийг харцгаая.

Шилдэг кино

"Avengers: Endgame"

Шилдэг цуврал

"Game of Thrones"

Шилдэг жүжиглэлт

Леди Гага, "A Star is Born"

Телевизийн цувралын шилдэг жүжиглэлт

Элизабет Мосс, "The Handmaid's Tale"

Шилдэг баатар

Роберт Дауни Жуниор (Тони Старк/Төмөр хүн), "Avengers: Endgame"

Шилдэг хорон санаатан

Жош Бролин (Танос), "Avengers: Endgame"

Шилдэг үнсэлт

Ноа Сентинео ба Лана Кондор (Питер Кавински ба Лара Жин), "To All the Boys I've Loved Before"

Шилдэг айдас төрүүлэм хэсэг

Сандра Буллок (Мэлори), "Bird Box"

Шилдэг инээдмийн киноны дүр

Дэниел Леви (Дэвид Роуз), "Schitt's Creek"

Шилдэг тулаан

Captain Marvel Минервагийн эсрэг

Шилдэг баримтат кино

"Surviving R. Kelly"

цааш үзэх