Хайх

Натали Портман Жаклин Кеннедигийн дүрээр Оскарын шагналд нэр дэвших төлөвтэй байна

Натали Портман Жаклин Кеннедигийн дүрээр Оскарын шагналд нэр дэвших төлөвтэй байна

“Jackie”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Жеки Кеннедигийн намтраас сэдэвлэсэн “Jackie” киног Fox Searchlight кино компани эзэмшилдээ авсан бөгөөд тэд энэхүү бүтээлийг Оскарын шагналд өрсөлдүүлэх төлөвлөгөөтэй байна

Пабло Ларрайны найруулсан энэхүү намтарчилсан утга уянгын кинонд АНУ-ын 35 дах ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн эхнэр, тэргүүн хатагтай Жаклин Кеннедигийн (Портман) амьдралыг өгүүлдэг. Тэр тусмаа ерөнхийлөгчийн аллагын дараах үйл явдлыг Жаклины өнцгөөс харуулах болно. Киноны гол дүрд Натали Портман, Питер Сарсгаард, Каспар Филлипсон зэрэг жүжигчид тогложээ.

"Jackie" кино нь Венецийн кино наадамд нэр дэвшиж, шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ аваад байгааг Vanity Fair сэтгүүл мэдээллэжээ. Энэхүү бүтээлийг Торонтогийн кино наадам дээр танилцуулсны дараа Fox Searchlight кино компани тус бүтээлийг эзэмших эрхийг авсан ба тэд киноны нээлтийг арванхоёрдугаар сарын 9-нд хийхээр товлосон байна. Тэд "Jackie" киног Оскарын наадмын улиралтай яг тохируулж гаргаж байгаа нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Учир нь Fox Searchlight кино компани "Slumdog Millionaire", "12 Years a Slave" зэрэг Оскарын шагнал хүртсэн кинонуудыг бүтээсэн байдаг. Тэдний хийсэн "Black Swan" кино нь 2011 онд Натали Портманд Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагнал авчирч байсан удаатай. Сонирхуулахад тэр үед Натали Портман жирэмсэн байсан бөгөөд энэ жил мөн л Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр давхар биетэй байж таарч байна. Мөн "Black Swan" киноны найруулагч Даррен Арронофски "Jackie"-гийн продюсероор ажиллажээ. Тохиолдол гэж үү? Үгүй л болов уу.

цааш үзэх