Хайх

Патрик Уилсон, Жессика Бил нарын тоглосон “A Kind of Murder” киноны трейлер

Патриция Хайсмитын зохиолоос сэдэвлэсэн

Text: Бюро 24/7


Зураг:

Өмнө нь Патриция Хайсмитын 12 зохиолыг дэлгэцийн бүтээл болгосон билээ. Ер нь л түүний зохиолоор сэдэвлэж хийсэн кинонууд маш амжилттай болдог байгаа. Хамгийн сүүлд л гэхэд Тодд Хейнсийн бүтээсэн "Carol" киног Хайсмитын "The Price of Salt" бүтээлээс сэдэвлэсэн байдаг. Харин хамгийн алдартай нь Мэтт Дэймон, Жуд Лоу, Гвинет Пэлтроу нарын тоглосон "The Talented Mr. Ripley" юм.

Тэгвэл "A Kind of Murder" киног Патриция Хайсмитын 1954 онд бичсэн "The Blunderer" романаас сэдэвлэн бүтээсэн байна. Уг киноны үйл явдал 1960-аад онд өрнөх бөгөөд амжилтанд хүрсэн архитектор Уолтер Стэкхауз эхнэрийгээ хөнөөсөн хэрэгт гол сэжигтэн болдог.

"A Kind of Murder" киноны найруулагчаар Энди Годдард ажилласан байна. Тэрээр "Downton Abbey" цувралыг бүтээсэн гэдгээрээ алдартай. Энэхүү кино нь арванхоёрдугаар сарын 16-нд АНУ-д нээлтээ хийх болно.

цааш үзэх