Вуди Аллены Café Society нэртэй шинэ киноны анхны трейлерийг хүлээн авч үзэцгээе
Холливүүдад тавтай морил
Хэрэв энэ дэлхий дээр ямар нэг тогтвортой зүйл байдаг бол тэр нь жил бүр гардаг Вуди Аллены шинэ кино юм. Харин энэ удаад алдарт найруулагчийн Café Society хэмээх шинэхэн утга уянгын кино Каннын 69 дэх удаагийн наадмыг нээх гэж байна. Наадмын зочид болон кино шүүмжлэгчид гээд бүгд л Вуди Аллены шинэхэн бүтээлийг тэсэн ядан хүлээж байгаа билээ.
Кинонд Бобби (Жесси Айзенберг) хэмээх залуу Холливүүдад авга ахынхаа гэрт нүүж ирснээр үйл явдал өрнөнө. Түүний авга ах (Стив Каррел) энэ хотод амжилтанд хүрч чадсан нэгэн бөгөөд Бобби ахынхаа найзуудтай танилцсанаар Холливүүдын ертөнцийн нэг хэсэг болж чаддаг. Гэсэн хэдий ч Холливүүдад карьер болон хайр дурлал гээд олон зүйл харагдаж байгаа шигээ амархан биш аж. Үйл явдал цааш хэрхэн өрнөх бол?