Хайх

Buro 24/7 Playlist: Хөгжмийн ертөнцөд шинээр гарч ирч буй шинэ мянганыхан

Buro 24/7 Playlist: Хөгжмийн ертөнцөд шинээр гарч ирч буй шинэ мянганыхан

19 настай Rich Brian, 20 настай Конан Грей ба бусад залуу артистууд

Text: Ц.Намуун


Энэ долоо хоногийн плейлистдээ 1990-ээд оны дунд үеэс хойш өөрөөр хэлбэл шинэ мянганыхан болон Z үеийн уран бүтээлчдийг онцоллоо. Энэхүү жагсаалтад Зимбабве улсаас гаралтай 22 настай Kwaye, 19 настай рэппер Брайен Иммануэль буюу Rich Brian, 20 настай Конан Грей зэрэг залуу артистуудын уран бүтээлүүд багтсан юм.

Тэдний уран бүтээлээс өвөрмөц хэмнэл, шинэлэг уур амьсгал мэдрэгдэхийн сацуу дуугаараа дамжуулан эцэг, эх нь тэднийг яагаад ойлгодоггүй болохыг илэрхийлж, дурлалт нэгэндээ зориулан үг бичнэ. Эдгээр залуу уран бүтээлчдийн дуу хөгжмөөс гадна урлагийн салбарт хөл тавьсан түүх нь их сонирхолтой. Тухайлбал 19 настай Rich Brian Youtube тавцанд анх влог хийн англи хэлийг сурч байсан бол, Жорж Миллер буюу Joji "Harlem shake" мимийг зохиосноор алдартай болж байжээ.

цааш үзэх