Хайх

DJ Anu Dol-ын Circular Fashion Summit 2020 виртуал арга хэмжээнд зориулсан сет

DJ Anu Dol-ын Circular Fashion Summit 2020 виртуал арга хэмжээнд зориулсан сет

DJ Anu Dol Парисын загварын долоо хоногийн хүрээнд зохиогдсон олон улсын арга хэмжээнд сетээ танилцууллаа

Text: Buro.Mongolia


Дэлхий нийтэд цар тахал нүүрлэснээр салбар, салбарын уран бүтээлчид цоо шинэ, дижиталжсан форматад шилжин ажиллаж байна. Загвар, урлаг соёлын салбарт ажилладаг уран бүтээлчдийн хувьд энэ нь хил даван аялахгүйгээр олон улсын түвшинд харилцан холбогдож илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах боломжийг нээж өгч байгаа билээ.

DJ Anu Dol-ын Circular Fashion Summit 2020 виртуал арга хэмжээнд зориулсан сет (фото 1)

НҮБ-ын 2030 оны "Тогтвортой Хөгжлийн Зорилт"-г дэмжих зорилгоор Парисын загварын долоо хоногийн хүрээнд анх удаа Circular Fashion Summit нэртэй виртуал чуулга уулзалт өнгөрсөн аравдугаар сарын 3-4 хооронд Парис хотын Grand Palais ордонд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Арга хэмжээний үеэр оролцогчдод загварын салбарын нөлөө бүхий эрхмүүдийн хэлэлцүүлгийг үзээд зогсохгүй шинэ авьяаслаг уран бүтээлчидтэй танилцах боломж олдсон юм. Мөн энэ үеэр Милан, Парис, Лондон, Шанхай зэрэг таван том загварын долоо хоногийн зохион байгуулагч нар нэг дор цугларан загварын салбарын байгаль орчинд үзүүлж буй хор нөлөөг багасгах, тогтвортой хөгжилд шилжих, технологийн дэвшил инновацийг нэвтрүүлэх, хариуцлагатай хэрэглээг дэмжих гээд хойч үедээ эерэг ирээдүйг бүтээх маш чухал сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ шийдлүүдийг дэвшүүлснээрээ онцлог байлаа.

DJ Anu Dol-ын Circular Fashion Summit 2020 виртуал арга хэмжээнд зориулсан сет (фото 2)
DJ Anu Dol-ын Circular Fashion Summit 2020 виртуал арга хэмжээнд зориулсан сет (фото 3)
DJ Anu Dol-ын Circular Fashion Summit 2020 виртуал арга хэмжээнд зориулсан сет (фото 4)

Хамгийн гайхалтай нь энэхүү олон улсын чуулга уулзалтын дараа зохиогдсон виртуал үдэшлэгт зориулан Монголын авьяаслаг залуу уран бүтээлч, DJ Anu Dol уртын дуу, уламжлалт аялгуу болон электро хөгжмийг хослуулсан тусгай сетээ виртуал байдлаар толилуулжээ. Ингээд түүний энэхүү сетийг бүтнээр нь хүлээн авч сонсоцгооё.

DJ Anu Dol-ын Circular Fashion Summit 2020 виртуал арга хэмжээнд зориулсан сет (фото 5)
цааш үзэх