Хайх

Kит Ричардс дахин бие даасан цомог гаргана

Kит Ричардс дахин бие даасан цомог гаргана

Crosseyed Heart


Зураг: Buro 24/7 Russia

Кит Ричардсын гуравдах бие даасан цомгийг түүний шүтэн бишрэгчид 20 гаруй жил хүлээлээ. Тэдний хүлээлт биелэж “Crosseyed Heart” нэртэй цомог нь 9-сарын 18-ны өдөр гарах нь

The Rolling Stones хамтлагийн гитарчин, рок хөгжмийн ертөнцөд амьд домог болсон Кит Ричардс (Keith Richards) өөрийн шинэ бие даасан цомогоо "Crosseyed Heart" гэж нэрлэжээ. Үүнд 15 бүтээл багтсан ба 9-сарын 18-ны өдөр борлуулагдаж эхлэх нь. Гэхдээ "Trouble" нэртэй дууг нь долоо хоног ч хүрэхгүй буюу 7-сарын 17-ны өдөр сонсож болох юм байна. "Crosseyed Heart" цомгондоо Ричардс олон жанрын хөгжмийг хослуулахдаа рэгги болон каунтри урсгалуудаас эхлэн сонгодог-рок ба блюзээр төгсгөжээ. Хөгжимчин маань өөрийн олон талын авъяасаа уралдуулахдаа электрон болон акустик гитаруудыг дарахын зэрэгцээ төгөлдөр хуур дээр хөгжимдөж мөн дуулах юм байна.

Мѳн энэ үеэр Лондон хотноо The Rolling Stones хамтлагийн бүх гишүүдийн оролцоотойгоор зохион байгуулагдаж буй "Exhibitionism" нэртэй үзэсгэлэнгийн бэлтгэл ажил ид явагдаж байгаа билээ. Хэдий Saatchi Gallery-д болох энэхүү үзэсгэлэнгийн нээлт ирэх жилийн 4-дүгээр сард болох ч тасалбарын худалдаа нь эхэлж рок-коцерт шиг л хурдтай зарагдаж байгаа аж.

 

цааш үзэх