Хайх

MTV VMA 2020 ёслолын ялагчид тодорлоо: BTS, The Weeknd, Леди Гага болон бусад

MTV VMA 2020 ёслолын ялагчид тодорлоо: BTS, The Weeknd, Леди Гага болон бусад

Цар тахлын үеэр зохиогдсон хамгийн анхны томоохон арга хэмжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

COVID-19 цар тахал эхэлснээс хойш Нью-Йорк хотод зохион байгуулагдсан анхны томоохон арга хэмжээ нь MTV телевизийн Video Music Awards ёслол байлаа. Хэдхэн цагийн өмнө Barclays Center-т цөөн тооны үзэгчид болон уран бүтээлчид хоорондоо аюулгүй зай баримтлахаас гадна цар тахлаас сэргийлэх бүхий л дүрэм журмыг чандлан сахиснаар арга хэмжээ амжилттай зохиогдож өнгөрлөө.

Энэ үдэш Леди Гага, BTS, Ариана Гранде нар шагналын тоогоороо тэргүүлсэн байна. Тодруулбал Леди Гага нийт таван шагналын эзэн (гурвыг нь Ариана Грандетай хамтарсан "Rain On Me" дуугаараа авсан) болсон бол Өмнөд Солонгосын BTS хамтлаг дөрвөн шагнал хүртжээ.

MTV Tricon Award

Леди Гага (урлаг болон сайн үйлсэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө)

Оны шилдэг видео клип

The Weeknd - "Blinding Lights"

Оны шилдэг уран бүтээлч

Леди Гага

Оны шилдэг дуу

Леди Гага, Ариана Гранде - "Rain On Me"

MTV VMA 2020 ёслолын ялагчид тодорлоо: BTS, The Weeknd, Леди Гага болон бусад (фото 1)

Шилдэг хамтарсан уран бүтээл

Леди Гага, Ариана Гранде - "Rain On Me"

Шилдэг хамтлаг

BTS

Шилдэг шинэ уран бүтээлч

Doja Cat

Шилдэг поп уран бүтээл

BTS - "On"

Шилдэг R&B уран бүтээл

The Weeknd - "Blinding Lights"

MTV VMA 2020 ёслолын ялагчид тодорлоо: BTS, The Weeknd, Леди Гага болон бусад (фото 2)

Шилдэг хип-хоп уран бүтээл

Megan Thee Stallion, "Savage"

Шилдэг рок уран бүтээл

Coldplay - "Orphans"

Шилдэг К-поп уран бүтээл

BTS - "On"

Шилдэг найруулга

Тейлор Свифт - "The Man"

Шилдэг зураг авалт

Леди Гага, Ариана Гранде - "Rain On Me"

Шилдэг бүжиг дэглэлт

BTS - "On"

Шилдэг дүрсний эффект

Дуа Липа - "Physical"

Шилдэг эвлүүлэг

Майли Сайрус - "Mother's Daughter"

Шилдэг Латин дуу

Малума, Ж. Балвин - "Qué Pena"

MTV VMA 2020 ёслолын ялагчид тодорлоо: BTS, The Weeknd, Леди Гага болон бусад (фото 3)

Шилдэг альтернатив уран бүтээл

Machine Gun Kelly, "Bloody Valentine"

Зуны шилдэг дуу

Blackpink, "How You Like That"

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх