Хайх

Олсен эгч дүүс карантины үеэр сонсож буй плейлистээ хуваалцлаа

Олсен эгч дүүс карантины үеэр сонсож буй плейлистээ хуваалцлаа

Соул, жазз, альтернатив-рок урсгалууд шингэсэн плейлист

Text: Buro.Mongolia


The Row брэндийн үүсгэн байгуулагчид болох Мэри-Кейт Олсен, Эшли Олсен нар карантины үеэр сонсож буй дуунуудаа хуваалцлаа. Тэдний плейлистэд Билл Уизерс, Элвис Пресли, Бобби Винтон зэрэг ретро үеийн уран бүтээлчдийн дуунууд болон орчин үеийн Ariel Pink, Beach House, Mazzy Star зэрэг хамтлагийн уран бүтээлүүд багтжээ. Соул, жазз, альтернатив-рок урсгалууд шингэсэн энэхүү плейлистийг ажлаа хийхдээ сонсоход илүү тохиромжтой болов уу.

Сонирхуулахад Олсен эгч дүүс The Row брэндээ 2006 онд үүсгэн байгуулсан ба энгийн байдлыг эрхэмлэсэн минимал, даруу өнгө аястай загваруудыг урладаг юм. Харин энэ байдал нь олны анхаарлыг ихэд татаж, олон мянган шүтэн бишрэгч болон загварын мэргэжилтнүүдийн хайртай брэнд болсон билээ.

Ингээд тэдний санал болгож буй плейлистийг сонсоцгооё.

цааш үзэх