Пол Томас Андерсон Radiohead-ын гитарчны тухай баримтат кино хийнэ
Намар нээлтээ хийнэ
Пол Томас Андерсоны дараагийн бүтээл нь түүний найз Жонни Гринвудийн тухай баримтат кино болох нь ээ
Найруулагч Пол Томас Андерсон болон Radiohead-ын гитарчин Жонни Гринвуд нар эртний найзууд бөгөөд хамтран ажиллаад уджээ. Андерсоны сүүлд хийсэн гурван киноны дууг Жонни бичсэн. Тэгвэл энэ удаад бүтээлч хоршил Junjun нэртэй баримтат кино хийн, энэ намар Нью-Йоркод нээхээр төлөвлөжээ. Кинонд хөгжимчин шинэ цомгоо гаргахаар өнгөрсөн өвөл Энэтхэгийн ууланд хэрхэн цагийг өнгөрөөсөн талаар өгүүлэх аж. Нэмж хэлэхэд, Гринвуд хувийн ажлаа амжуулаад зогсохгүй Radiohead-ын ажлаа хойш тавилгүй хамтлагийн ес дэх цомгийн ажилд шаргуу зүтгэж байна.