Хайх

Wondha Mountain цоо шинэ “When En Route” дуугаа танилцууллаа

Wondha Mountain цоо шинэ “When En Route” дуугаа танилцууллаа

Бусдаас түрүүнд BURO. дээрээс хүлээж авна уу

Text: Buro.Mongolia


Vogue, Hypebeast зэрэг дэлхийн хэмжээний алдарт сэтгүүлүүд дээр өвөрмөц стиль, тодорхой нэг жанрт баригддаггүй, төрөлдөө ганц дуу хөгжмөөрөө онцлогддог Монголоос гаралтай уран бүтээлч Н.Одмөнх буюу Wondha Mountain ээлжит шинэ дуугаа бидэнтэй хамгийн түрүүнд хуваалцлаа. "When En Route" хэмээн нэрлэгдсэн шинэ дуун дээр тэрээр уран бүтээлч Slater-тэй feat. хийсэн бөгөөд АНУ-ын ихэр ах, дүүсээс бүрддэг The Garden хамтлагийн Vada Vada хэмээх албан ёсны Youtube суваг дээр клипээ танилцуулжээ. Ихэвчлэн төрөлх Монгол хэлээ Англи хэлтэй хослуулан өөрийн гэсэн дахин давтагдашгүй дуугаралт гарган хоолойныхоо цар хүрээг харуулдаг Wondha Mountain энэ удаад ч онцгой аура, мэдрэмжтэй дууг бүтээж чадсан байна. "When En Route" бүтээлийн ерөнхий продюсероор Slater, гүйцэтгэх продюсероор Wondha Mountain ажиллажээ.

Н.Одмөнх нь анх 2018 оны нэгдүгээр сард нэрийн House of OD хувцасны брэндийг үүсгэн байгуулж, шинэлэг хээ, материалтай загваруудаараа Vogue сэтгүүлийн анхаарлыг татан шуугиан тарьсны дараахан хөгжмийн ертөнц дахь карьерээ эхлүүлж "Butterfly Language", "Listen to your heart" ("Дууг минь"), "Divine Madness" зэрэг амжилттай бүтээлүүдийг ар араас нь гаргасан билээ. Хүүхэд насаа Монгол болон Шведэд өнгөрүүлсэн тэрээр Шведэд хөгжмийн шинэ урсгал, хөдөлгөөн эхлүүлж чадсан Sad Boys болон Drain Gang хамтлагуудын гишүүн бөгөөд тэдгээр рэпер залуустай хамтран дуу бүтээхээс гадна гишүүдэд зориулан хувцас урлаж, бүтээлч захирлын үүргийг гүйцэтгэж ирсэн юм. Харин одоогоор Н.Одмөнх ажлаар Лос-Анжелест байгаа ба удахгүй эх орондоо иргэн ирэх төлөвлөгөөтэй байгаагаа бидэнтэй хуваалцсан юм.

Wondha Mountain цоо шинэ “When En Route” дуугаа танилцууллаа (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх