Хайх

Том Йорк нууцаар тоглолт хийжээ

Том Йорк нууцаар тоглолт хийжээ

Азтай хөршүүд!

Text: Buro.Mongolia


Зураг:

Radiohead хамтлагийн дуучин Том Йорк хүмүүсийг үргэлжлүүлэн гайхшруулсаар байна. Тэрээр саяхан хөршүүдийнхээ цэцэрлэгт нууц акустик тоглолт хийсэн байна

Хэдий одоогийн байдлаар Radiohead хамтлаг A Moon Shaped Pool цомгийнхоо аялан тоглолтыг хийгээд завгүй байгаа ч, хамтлагийн дуучин Том Йорк Оксфордширт байдаг хөршүүдийнхээ үдэшлэг дээр 30 минутын тоглолт хийх цаг зав гаргажээ.

Тус үдэшлэгийн зочин тоглолтын талаарх мэдээллийг Reddit сайт дээр цацсанаар олон нийтэд энэ үйл явдал ил болсон байна. Том Йорк "Desert Island Disk", "No Surprises", "Street Spirit", "Reckoner" болон "I Might Be Wrong" дуунуудынхаа акустик хувилбарыг дуулсан гэнэ.

Энэ нь Том Йоркын хувьд анхны жижиг хэмжээний тоглолт хийж байгаа тохиолдол биш юм. Тэр хоёр жилийн өмнө Корноуллын хөгжмийн наадам дээр 30 хүнд зориулж DJ set- ээ тавьж байсан билээ.

цааш үзэх