Хайх

2019 онд хүмүүс ямар дуунуудыг хамгийн их \"Шазамдсан\" бэ?

2019 онд хүмүүс ямар дуунуудыг хамгийн их "Шазамдсан" бэ?

Shazam апп хайлтын үр дүнг танилцууллаа

Text: Buro.Mongolia


Шинэ он гарахад хэдхэн хоног үлдээд байгаа энэ үед дэлхийн хэвлэл мэдээллийнхэн болон томоохон компаниуд улирч буй оноо дүгнэн, тайлан гаргадаг уламжлалтай. Энэ удаад Shazam аппын ээлж ирлээ. Тодруулбал дуу хөгжим хайлтын Shazam апп 2019 онд хамгийн их хайгдсан бүтээлүүдийг нэрлэсэн юм. Энэ жил хүмүүсийн хамгийн их хайсан дуугаар дуучин Билли Айлишийн "Bad Guy" тодорсон бол Колумбын реггетон дуучин Ж. Балвин хамгийн их "Шазамдсан" уран бүтээлч болжээ. Харин нэг өдрийн дотор хамгийн их хайлттай байсан уран бүтээлээр Tones and I гэх уран бүтээлчийн "Dance Monkey" дуу шалгарсан байна.

Хамгийн олон удаа "Шазамдсан" 10 дуу:

1. Билли Айлиш - Bad Guy

2. Льюис Капальди - Someone You Loved

3. Tones and I - Dance Monkey

4. Pedro Capó & Farruko - Calma (Remix)

5. Meduza Feat. Goodboys - Piece Of Your Heart

6. Daddy Yankee Feat. Snow - Con Calma

7. Шон Мендес ба Камила Кабельо - Señorita

8. Lil Nas X - Old Town Road

9. Эйва Макс - Sweet But Psycho

10. Кэлвин Харрис ба Rag'n'Bone Man - Giant

цааш үзэх