Хайх

2021 оны Оскарын наадам хоёр сараар хойшлогдлоо

2021 оны Оскарын наадам хоёр сараар хойшлогдлоо

COVID-19 цар тахлын улмаас

Text: Buro.Mongolia


Зураг:

Академийн шагнал гардуулах ёслол буюу 93 дах удаагийн Оскарын наадам COVID-19 цар тахлын улмаас хоёр сараар хойшлогдохоор болсныг зохион байгуулагчид мэдэгдлээ. Тодруулбал 2021 оны хоёрдугаар сарын 28-нд зохион байгуулагдах байсан арга хэмжээ дөрөвдүгээр сарын 25-нд эхлэхээр болсон байна.

Дүрмийн дагуу тухайн жилийн арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө нээлтээ хийсэн кинонууд Оскарт өрсөлддөг уламжлалтай. Тэгвэл ёслолын хугацааг хойшлуулснаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны хоёрдугаар сарын 28-ны хооронд танилцуулагдсан бүтээлүүд Оскарын наадамд өрсөлдөх боломжтой болж байна.

"Бүтэн зууны турш кино бидний амьдралд маш чухал үүргийг гүйцэтгэж ирсэн. Хамгийн хар бараан, хүнд цаг мөчүүдэд кино биднийг тайтгаруулж, урам зориг өгч, зугаацуулж байсан. Бид бүтээлүүдийн оролцох боломжтой хугацаа болон ёслолын товыг сунгаснаар кино бүтээгчдэд хэний ч хянаж чадахааргүй хүчин зүйлсээс болж шийтгүүлэлгүй бүтээлээ дуусгаж, танилцуулах уян хатан нөхцөл байдал олгоно гэж найдаж байна" хэмээн Академийн ерөнхийлөгч Дэвид Рубин албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

 

 

цааш үзэх