Хайх

Amazon \"Бөгжний эзэн\" цувралын хоёрдугаар улирлыг хийнэ

Amazon "Бөгжний эзэн" цувралын хоёрдугаар улирлыг хийнэ

Нэгдүгээр улирлын зураг авалт 2020 онд эхэлнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Amazon студи Жон Р.Р. Толкины алдарт "Бөгжний эзэн" зохиолоос сэдэвлэн цуврал кино хийх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл одоо Amazon уг төслийн нэгдүгээр улирлын зураг авалт хийгдэж эхлээгүй байхад хоёрдугаар улирлыг бүтээх шийдвэр гаргасныг Variety мэдэгдлээ.

Одоогийн байдлаар төслийн баг дараа онд Шинэ Зеландад хийгдэх нэгдүгээр улирлын зураг авалтын бэлтгэл ажлыг гүйцэтгэж байгаа юм. Жүжигчдийн багт залуу жүжигчин Маркелла Кавена, "We're the Millers" киноны Уилл Поултер, "Game of Thrones" цувралд Бенжен Старкын дүрийг бүтээсэн Жозеф Моул нар багтсан байна.

Төсөл дээр Amazon студиэс гадна Жон Р.Р. Толкины сан, Harper Collins хэвлэлийн газар болон New Line Cinema кино компани хамтран ажиллахаар болжээ. Мөн цувралын нэгдүгээр улирлын кино зохиолыг Жон Д. Пэйн ба Патрик Маккей нар бичихээр болсон бол эхний хоёр ангийг "Goya" наадмын шагналт Испанийн кино найруулагч Хуан Антонио Байона бүтээхээр болсон байна.

Amazon студи "Бөгжний эзэн" цувралыг нийт таван улирлын турш гаргахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор бүх зардал нь нийлээд нэг тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ.

цааш үзэх