
Энэ үдэш хийж болох хамгийн сонсголонтой зүйл: A-Sound “Yesterday” Live Concert
Төгс дуугаралт
Өнөө орой 19:30 минутанд Улаанбаатар чуулгын тайзнаа A-Sound хамтлаг The Beatles хамтлагийн дуунуудыг "Монголын залуучуудын оркестр"-той хамтран амьдаар дуулах гэж байна
A Sound хамтлаг 10 жилийн ойн баяртаа зориулан толилуулж буй энэхүү тоглолтонд алдарт The Beatles хамтлагийн үе, үеийн хамгийн гоё дуунууд багтжээ. "Yesterday" тоглолтонд A-Sound хамтлагаас гадна 40 гаруй уран бүтээлчид оролцох юм байна. Харин симфони оркестрыг маестро Д.Нямдаш удирдах ба хөгжмийн найруулгыг төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх болон Оюука ( Kush & Oyuka) нар хийжээ.
Сонирхуулахад, A-Sound хамтлагийнхан энэхүү тоглолтонд зориулж өдөр бүр 8-10 цаг бэлтгэл хийсэн байгаа. Үүнээс гадна, энэ үдэш A Sound хамтлагтай нэг баг болж буй нэгэн дуучин ирсэн зочдод зориулж нэгэн сюрприз бэлджээ. Тэр биднийг юугаар гайхшруулахыг та очиж мэдээрэй. Хэрэв та тасалбараа авч амжаагүй бол эндээс аваарай