Хайх

BLACKPINK Lisa гэрэл зургийн номоо худалдаанд гаргана

BLACKPINK Lisa гэрэл зургийн номоо худалдаанд гаргана

Төрсөн өдрийн баяртаа зориулан

Text: Buro.Mongolia


BLACKPINK хамтлагийн Lisa тун удахгүй тохиох 23 насны төрсөн өдрийн баяртаа зориулан гэрэл зургийн номоо худалдаанд гаргахаар боллоо. "0327" буюу өөрийн төрсөн өдрөөр нэрлэсэн 152 хуудас бүхий гэрэл зургийн ном нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд BLACKPINK хамтлагийн оролцсон тоглолт, зураг авалт, арга хэмжээ, загварын шоуны үеэр дарсан зургуудаас бүрдэх ажээ. "0327" зургийн цомог ном гуравдугаар сарын 27-нд худалдаанд гарах ба цөөн тооны хэвлэлүүд Lisa-гийн гарын үсэгтэй худалдаалагдахаар болжээ.

Сонирхуулахад BLACKPINK хамтлаг 2020 онд шинэ уран бүтээлээ гаргахаар төлөвлөж буйг өнгөрөгч арваннэгдүгээр сард YG Entertainment зарласан ба тэд саяхан аялан тоглолтоо амжилттай дуусгасан билээ. Түүнчлэн Lisa өөрийн хувцас загварын брэндээ үүсгэн байгуулахаар төлөвлөж буйг зарим хэвлэлүүд мэдээллээд байна.

цааш үзэх