Хайх

Burning Man 2019: Хамгийн ер бусын инсталляцууд

Burning Man 2019: Хамгийн ер бусын инсталляцууд

Элсэн цөл дэх хязгааргүй эрх чөлөө

Text: Buro.Mongolia


Невада мужийн Блэк Рок элсэн цөлд ээлжит Burning Man арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Хүн, амьтан, соёлт нийгмийн шинжгүй зэлүүд цөлд жил бүр олон арван мянган хүн цугларч өөрсдийн гэсэн хууль дүрэмтэй зохиомол хотыг бий болгон, нийт ес хоногийн турш эрх чөлөө, өөр ертөнцийг мэдрэн амьдардаг билээ. Арга хэмжээний үеэр мөнгө болон автомашин ашиглах хориотой бөгөөд хүмүүс хоол хүнсээ өөрсдөө бэлдэн ирж, авчирсан эд зүйлсээ хоорондоо солилцож, бэлэглэх эрхтэй байдаг.

Сонирхуулахад Burning Man-ы зохион байгуулагчид "Өөрсдийгөө илэрхийлэх радикал нийгэмлэг бүтээх туршилт" хэмээн тус арга хэмжээг тодорхойлж, наадам гэж нэрлэхгүй байхыг хүсдэг байгаа.

Энэ жил Burning Man арга хэмжээ "Metamorphoses" гэсэн сэдэвтэйгээр зохиогдож байна. Арга хэмжээний албан ёсны вебсайтад тодорхойлогдсоноор энэ жил "Өөрчлөлтийг тэмдэглэж, тодорхойгүй байдлыг судлан", амьдралын хувьслыг магтан дуулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа аж. Сэдвийн хүрээнд олон уран бүтээлчид уран баримлууд, урлагийн инсталляцууд гэх зэрэг төрөл бүрийн бүтээлүүдийг туурвин танилцуулдаг бөгөөд арга хэмжээний хамгийн сүүлчийн өдөр юу ч үлдээлгүй бүгдийг нь шатаадаг уламжлалтай. Харин одоо энэ жилийн хамгийн гайхалтай бүтээлүүдийг харцгаая.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх