Хайх

Чулуун дотор долоо хоногийн турш амьдарсан уран бүтээлч

Чулуун дотор долоо хоногийн турш амьдарсан уран бүтээлч

Абрахам Пуаншевалийн үзүүлбэр

Text: Buro.Mongolia


Зураг:

Парис хотын Palais de Tokyo барилгад францын уран бүтээлч Абрахам Пуаншеваль өөрийн үйл хөдлөлийн үзүүлбэрийг хийлээ. Тэрээр дундаа хөндий шохойн чулуун дотор бүтэн долоо хоног амьдарсан байна. Чулуун дотор сууж буй хүний хэлбэртэй хөндий гаргасан ба энэ зайнд Пуаншеваль багтаж байсан юм.

Абрахам 12 тонн жинтэй чулуун дотор өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд оржээ. Тэрээр энэ хугацаанд нухаш, чанасан жимс, хатаасан махаар хооллож байсан бөгөөд хүнсийг тусгай нүхээр түүнд дамжуулан өгч байжээ. Абрахам Пуаншеваль ном, сэтгүүл болон өөрт нь таагүй байдал тохиолдвол  холбоо барих гар утас биедээ авч орсон байна.

"Заримдаа би удаан хугацааны турш өөрийгөө хэн бэ гэдгийг, хаана оршиж байгаагаа ойлгохгүй байсан. Цаг хугацаа ба орон зайн мэдрэмж алга болсон. Гэхдээ дараа нь миний ой ухаан эргэн ирсэн" гэж уран бүтээлч ярьжээ.

Абрахам Пуаншеваль 2014 онд хиймэл баавгайн дотор хоёр долоо хонож байсан юм. Тухайн үед тэрээр өт, шавьжаар хооллож, зэрлэг амьтан байх ямар байдгийг ойлгохыг хичээж байжээ.

цааш үзэх