Хайх

Донателла Версачегийн дүрийг Пенелопа Круз бүтээнэ

Донателла Версачегийн дүрийг Пенелопа Круз бүтээнэ

Леди Гага биш

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

“American Crime Story” цувралд алдарт дизайнер Донателла Версачегийн дүрийг Леди Гага биш жүжигчин Пенелопа Круз бүтээхээр болжээ

Домогт дизайнер Жанни Версачегийн аллагын тухай өгүүлэх "American Crime Story" цувралын гуравдугаар улиралд Донателла Версачегийн дүрд дуучин Леди Гага тоглох болсон тухай бид өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдээллэж байсан. Тэгвэл энэ шийдвэр өөрчлөгджээ. Одоо Донателла Версачегийн дүрийг жүжигчин Пенелопа Круз бүтээхээр болсон гэж The Hollywood Reporter вебсайт мэдэгдсэн байна.

Өмнө нь Леди Гага дизайнерын дүрд тоглоно гэдгийг FX телевиз баталж байсан юм. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сард цувралын продюсер Райан Мерфи энэ мэдээллийг няцааж, Леди Гагад таван сарын турш зураг авалтын талбайд тогтмол байж чадахгүй гэж мэдэгдсэн юм.

Тэгэхээр Испани гаралтай жүжигчин Пенелопа Круз өөртэйгээ огтхон ч төсгүй Донателла Версачегийн дүрд хэрхэн хувирах нь хүн бүхэнд сонирхолтой байна. "American Crime Story" цувралын гуравдугаар улирал 2018 онд нээлтээ хийнэ.

цааш үзэх