Хайх

Дуучин Lorde дөрвөн жилийн дараа анх удаа шинэ сингл гаргана

Дуучин Lorde дөрвөн жилийн дараа анх удаа шинэ сингл гаргана

Гуравдугаар сарын 7-нд

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинэ Зеландын дуучин Lorde анх 2013 онд "Pure Heroine" гэдэг өөрийн бие даасан цомгоо гаргаж байсан. Харин тэр 2015 онд Disclosure хамтлагтай "Magnets" гэдэг сингл бичүүлж, энэ дуу нь тэдний хамтарсан "Caracal" цомогт багтсан юм. Lorde өөрийн бие даасан цомгоо гаргаснаас хойш дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж, түүний "Royals" дуу Billboard-ын жагсаалтанд Кэти Перри, Майли Сайрус нарыг ардаа орхиж байсан билээ. Тэгэхдээ ойрд түүний уран бүтээлийн талаарх мэдээ төдийлөн харагдахаа больсон.

Дуучин бүсгүйг Лос-Анжелес хотод шинэ клипний зураг авалтаа хийж байгаа гэж өнгөрсөн долоо хоногт Stereogun вебсайт мэдээллэж байсан. Тэгвэл саяхан Republic Records дуу бичлэгийн студи дуучны шинэ дууг (нэргүй) удахгүй ажиллаж эхлэх гэж буй уран бүтээлүүдийнхээ жагсаалтанд оруулжээ. Түүний энэхүү дууг ирэх гуравдугаар сарын 7-нд сонсож болох юм байна.

Дуучин Lorde 2014 онд буюу 17 настай байхдаа "Royals" дуугаараа хоёр ч Грэммигийн шагнал хүртэж байсан бөгөөд түүний "Pure Heroine" хоёр ч удаа платинум цомог болсон билээ.

 

 

цааш үзэх