Эми Шумер Барбигийн дүрд тоглоно
Sony Pictures Entertainment-ийн шинэ кинонд
Sony Pictures Entertainment кино компани "Barbie" нэртэй шинэ кино хийх гэж буйгаа зарлалаа. Тэгвэл энэхүү шинэ киноны гол дүрд инээдмийн жүжигчин Эми Шумер тоглохоор болсон байна. Body Positive хөдөлгөөнийг идэвхтэй дэмжигч жүжигчин бүсгүйг уг киноны гол дүрд сонгосон нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Учир нь сүүлийн хэдэн жилийн турш Mattel компанийн удирдлагууд Барбийг ажилгүй, урт хөлтэй шаргал үстийн дүр төрхөөс нь салгахыг хичээж байгаа. Өнөөдөр тус компани янз бүрийн өндөртэй, арьсны өнгө, үс, биеийн хэлбэртэй хүүхэлдэйнүүд үйлдвэрлэж байна. Мөн Барби анагаах ухаан, IT ба улс төрийн салбарт карьераа хийдэг болжээ.
"Barbie" киноны үйл явдалд Барбигийн төгс ертөнцөд амьдардаг төгс биш бүсгүйн тухай өгүүлдэг. Нэгэн өдөр тэрээр өөрийг нь хүрээлэн буй ертөнцөд огтхон ч тохирохгүй байгааг ойлгоно. Ингээд гол дүрийн бүсгүй өөрийн өө сэвээ хүлээн зөвшөөрч, өөртөө болон хүмүүст бусдаас өөр байна гэдэг бол сайхан гэдгийг батлах хэрэг гардаг.