Эмилия Кларк, Жулия Робертс болон бусад 24 жүжигчин Variety-гийн шинэ төсөлд оролцлоо
Цуврал ярилцлагуудаас бүрдсэн томоохон төсөл
Variety сэтгүүл телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох "Эмми"-д зориулан нэгэн сонирхолтой төсөл эхлүүлжээ. Тэд орчин цагийн Холливүүдийн 26 жүжигчнийг сонгон цуврал зураг авалт болон ярилцлагуудаас бүрдсэн видео төсөл хийсэн байна. Зураг авалтыг дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүд болон томоохон компаниудтай хамтран ажилладаг гэрэл зурагчин Шаян Асгхарния хариуцан ажиллажээ. Төсөлд Майкл Дуглас (The Kominsky Method), Жулия Робертс (Homecoming), Эмилия Кларк (Game of Thrones), Рэйчел Броснахэн (Marvelous Mrs. Maisel), Билли Портер (Pose) Ричард Мэдден (Bodyguard) зэрэг нийт 26 жүжигчин оролцож, кино урлагийн талаар ярилцаж, цувралд тоглосон туршлагаасаа хуваалцсан байна. Сонирхолтой нь тэд бие, биенээсээ ярилцлага авчээ.
Жүжигчдийн видео ярилцлагууд бүрэн эхээрээ зургаадугаар сарын 18-нд PBS SoCal виртуал сувгаар цацагдана. Харин энэ хооронд дуртай жүжигчдийнхээ гайхалтай зургуудыг харцгаая.