Хайх

Eminem утасны дугаараа Twitter хуудсаараа зарлалаа

Eminem утасны дугаараа Twitter хуудсаараа зарлалаа

Мөн "The Marshall Mathers" цомгийн ойг хамтдаа тэмдэглэхийг шүтэн бишрэгчдээсээ хүсжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Рэппер Eminem 2000 оны хит "Stan" дууны хэсгийг өөрийн утасны дугаарын хамтаар Twitter хуудастаа нийтлэн, түүнд мессэж илгээхийг шүтэн бишрэгчдээсээ хүсжээ. Түүнчлэн постод Community нэртэй тавцангийн холбоосыг байршуулсан бөгөөд шүтэн бишрэгчид уг тавцангийн тусламжтай уран бүтээлчид хүссэн асуултаа тавьж болох юм.

Үүнээс өмнө Eminem тавдугаар сарын 27-нд Spotify тавцан дээр түүний гурав дах цомог болох "The Marshall Mathers"-ын ойн баярыг онлайнаар хамтдаа тэмдэглэхийг шүтэн бишрэгчдээсээ хүссэн билээ.

Эргэн сануулахад Eminem өнгөрсөн нэгдүгээр сард 20 дуунаас бүрдсэн "Music to Be Murdered" нэртэй цомог танилцуулсан юм.

цааш үзэх