Хайх

Энэ жилийн хамгийн шилдэг телевизийн цувралууд тодорлоо

Энэ жилийн хамгийн шилдэг телевизийн цувралууд тодорлоо

Rolling Stone сэтгүүл нэрлэлээ

Text: Buro.Mongolia


Америкийн Rolling Stone сэтгүүл 2016 оны хамгийн шилдэг телевизийн цуврал болон нэвтрүүлгүүдийг нэрлэсэн байна

Энэ оны хамгийн шилдэг цувралаар "Atlanta" олон ангит кино шалгарсан байна. Уг цувралд алдартай рэпер болохыг хүсдэг ах, дүү хоёрын тухай гардаг. Жагсаалтын хоёрдугаарт АНУ-ын хамгийн алдартай гэмт хэрэгтнүүдийн тухай өгүүлэх "American Crime Story" бичигджээ. Харин удаах байранд Вайнона Райдерын гол дүрд нь тоглосон, аймшгийн, уран зөгнөлт "Stranger Things" жагссан байна.

Эхний 10 байранд "Black Mirror" цуврал, "Full Frontal with Samantha Bee" инээдмийн нэвтрүүлэг, тагнуулчтай "The Americans" олон ангит кино, "Fleabag", "Orange Is the New Black" орсон ба мэдээж "Game of Thrones" багтсан юм. Харин аравдугаар байранд "Last Week Tonight with John Oliver" нэвтрүүлэг оржээ.

Энэ жилийн хамгийн шилдэг телевизийн цувралууд тодорлоо (фото 1)

цааш үзэх