Хайх

“Game of Thrones” цуврал есөн “Emmy” шагнал авлаа

“Game of Thrones” цуврал есөн “Emmy” шагнал авлаа

Creative Arts Emmy Awards-аас

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ амралтын өдрүүдээр телевизийн шилдэг техникийн гүйцэтгэлийг шалгаруулдаг 68 дах удаагийн “Creative Arts Emmy Awards” шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө

Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон шагнал гардуулах ёслолыг есдүгээр сарын 18-нд болох 68 дах удаагийн "Primetime Emmy Awards" ёслолын оршил байсан гэж хэлж болно. "Game of Thrones" цуврал "Creative Arts Emmy Awards" ёслолоос хамгийн их буюу есөн шагналын эзэн болсон байна. Тэр дундаа шилдэг эвлүүлэг, найруулга, утга уянгын киноны шилдэг жүжигчдийн баг, костюм ба нүүр хувиргалт, дуу авиа, дүрсний эффект ба үзүүлбэр гэсэн төрөлд шагнал хүртжээ. Сонирхуулахад "Game of Thrones" цуврал нийт 23 төрөлд нэр дэвшээд байсан юм.

Энэ үдшийн бас нэгэн чухал агшин бол жүжигчин Эми Полер шагнал хүртсэн явдал байлаа. Тэрээр нийт 19 удаа нэр дэвшиж байсан ч энэ жил анх удаа ялагч болжээ. Эми Полер инээдмийн цувралын шилдэг урилгын жүжигчин шагналыг "Saturday Night Live" шоугаар хүртсэн юм. Дашрамд дурдахад, тэр энэхүү нэр хүндтэй шагналыг Тина Фейтэй хамт авчээ.

 

 

цааш үзэх